Д.Дондог нарын хэргийг хэлэлцэнэ
УИХ гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг өнгөрөгч наймдугаар сард Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэн шийдвэрлэсэн. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан ба өнөөдөр уг хэргийг хэлэлцэнэ.
г
Анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дондогт 10.1 жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, түүний туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаярт 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх ял оноож, 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэж байсан.
а
Мөн өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хэлэлцэнэ.
ө
Анхан шатны шүүхээс нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан бол Т.Билэгтийг гэм буруутай хэмээн үзэж, ял оноосон ч өршөөлийн хуулинд хамрагдан хорих ялаар шийтгээгүй. Харин тэдэнтэй хамт шүүгдсэн нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг цагаатгах шийдвэрийг гаргасан юм.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ