Засгийн газрын үнэт цаасыг арилжаална

б
Сангийн яамнаас ирүүлсэн нөхцөлийн дагуу олон нийтэд санал болгох жижиглэнгийн нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй Засгийн газрын үнэт цаасыг долоо хоног бүр арилжаалах юм байна. Засгийн газрын зүгээс ийнхүү хөрөнгийн зах зээл, түүнд оролцогчдыг дэмжих зорилгоор эрсдэлгүй, татвараас чөлөөлөгдөх, богино хугацаат Засгийн газрын үнэт цаасыг хөрөнгийн биржийн арилжаагаар олон нийтэд чөлөөтэй анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжихаар боллоо. Хугацааны хувьд 3, 6 сар, 1 жил байх юм.
б
Монголын хөрөнгийн биржээр арилжигдах 3 сарын хугацаатай Засгийн газрын үнэт цаасны захиалгыг энэ сарын 29-ны өдрөөс эхэлж эрх бүхий үнэт цаасны компаниудаар авах бөгөөд ирэх сарын 04-ний өдөр эхний арилжаа хийгдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ