Төмөр замын царигийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ хуралдаанаар 11 асуудал хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга танилцуулж, баталлаа. Эхний асуудал болох Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Төслийн танилцуулгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар хийж байна. Тэрбээр Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт -Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих саналыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар олонхийн саналаар дэмжигдсэн гэдгийг танилцуулав. Төмөр замын царигийн асуудлаар гишүүдийн асуулт, хариулт эхэллээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ