М.Батчимэг: Засаглалын хямрал гүнзгийрч байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн хэрэгжилтийг хангах бодлогын арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хороо, ажлын хэсгээс сонирхсон асуултдаа хариулт саналаа хэлэв.
h
УИХ-ын гишүүн Г.Уянга:
hg
-Төмөр замын тээврийн бодлогыг зохицуулчаад дахиж оруулж ирье гэдэгтэй санал нэг байна. “МАК”-ийн төр байхаа больё. Төр шиг төр байя. Сайд нь хэлбэрийн хувьд асуудал хэлэлцэж байхад сууж байх ёстой. Гэтэл байхгүй байна. Нэг компанийн төлөө үйлчлэхээ больё.
f
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
g
-Хөөтөд төмөр замын нарийн өргөн, цариг тавихаар тусгажээ. Хөөтөд хот суурин байхгүй. Үүнийг бодлогын баримт бичиг гэж хэлж болохгүй.
fg
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
Бид төмөр замын асуудлыг олон жил ярилаа. Одоо шийдэх цаг нь болсон байх. Монголын эдийн засгийн хөгжлийг олон жил ярьсаар хойш татаж байна. Өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд транзит тээврийн асуудлыг урд хөрштэй нааштай шийдвэл цааш нь хөгжүүлж болно гэсэн. Гэтэл одоо гацааж болохгүй байх. Хоёр хөршдөө нүүргүй болж байна шүү. Төсөв хэлэлцэж байгаа үед Сангийн яам сайдгүй, Төмөр замын бодлого хэлэлцэж байхад Зам, тээврийн яам сайдгүй байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэг намын бүлэг нь тавьсан. Нөгөө намын бүлэг нь энэ асуудлаар завсарлага авлаа. Төрийн ажил эзэнтэй үргэлжлэх ёстой. Засаглалын хямрал гүнзгийрч нүүрлэж байна шүү.
f
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Энэ асуудал их дуншсан. Өнөөдөр шийдэгдэх байх. Хятадтай хийсэн хэлэлцээрээр энэ асуудлыг шийдвэл зөвхөн Хятад руу гарахгүй. Цаашаа үргэлжлэх юм. Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухай, Чойбалсан-Хөөт, Сайншанд-Замын-Үүд гэж байсан юм. Харин айлчлалуудын үеэр Сайншанд-Замын-Үүдийг больсон юм. Байнгын хорооноос харин Сайншанд-Ханги, Нарийн сухайт-Шивээ хүрэн гэж оруулжээ. Энэ нь оросуудтай хийсэн хэлэлцээрээс зөрж байна шүү. Хоёр улсын маргаан үүсгэх вий гэж болгоомжилж байна. Үүнийг бодолцоорой.
f
Гишүүд төмөр замын тээврийн асуудлыг хэлэлцэж байгаа хэдий ч Засгийн үйл ажиллагааг гацаахгүй, яамдын сайд нарын томилгоог үргэлжлүүлэх саналыг тавьж байлаа.
б
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ