Мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн хэрэгжилтийг хангах бодлогын арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухай, Чойбалсан-Хөөт, Сайншанд-Замын-Үүд гэсэн төмөр замын хувилбарыг оруулж ирсэн байна. Үүн дээр байнгын хорооноос Сайншанд-Ханги, Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлд төмөр зам тавих саналыг нэмж оруулсан байлаа. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооноос гаргасан санал дэмжигдсэнгүй. Ийнхүү төмөр замын тээврийн хэрэгжилтийг хангах бодлогын арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
х
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс 2015 оны мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал ирэх онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг гишүүдэд танилцуулж байна.
а
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ