Чуулганы хуралдаан завсарлав
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
H
-Монгол банкны алдагдал нэг их наядыг давж байгаа сурагтай байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? Мөн Хятадын ардын банктай хийсэн зээлийн үлдэгдэл хэд байна вэ? Ханшны огцом савлагаа нь Монгол банкны гаргасан мөнгөөс болсон гэж үзэж байна. Монгол банк Засгийн газрын оруулж ирсэн 1750 гэсэн ханшийн тооцоололтой санал нийлж байна уу? гэсэн асуултыг Монгол банкны Ерөнхийлөгчид тавьсан. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал:
B
-Энэ онд бид инфляцийг найман хувьд тооцсон. Харин явцын дунд энэ оны дундуур 16 хувьд хүрсэн. Бидний тооцоолсон найман хувиасаа дээшээ гарч, 12 хувьд очих болов уу. Дунд хугацааны эдийн засгийн инфляцийг нам байлгахаар зорьж явдаг. Иргэдийн бодит орлогыг хамгаалахыг зорьсон. УИХ-аар батлуулдаг тоо зах зээлд дохио өгөх, үр дүнд чиглүүлдэг үүрэгтэй. Инфляцийг төсөөллийн тоогоор нь үнэлэхэд хүндрэлтэй. Гадаад валютын орох урсгал буурахаар төсвийн алдагдал хүлээдэг. Монгол банкны алдагдал одоогоор 700 тэрбумд хүрч байна гэсэн хариулт өгсөн юм.
B
Ийнхүү чуулганы хуралдааны түр завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт эхлэх бөгөөд дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
H
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ