Толгой хагаравч малгай дотроо

img

Лхагва гаригт “FIFA”-ийн ёс зүйн хорооноос  МХБХ-ны ерөнхийлөгч Б.Ганболдод  оногдуулсан шийтгэл  анхаарлын төвд байсан МХБХ-ны  ерөнхийлөгчийн сонгуулийн зохиолыг  эрс  өөрчилж орхих нь тэр.  Чухамдаа бол энэ удаагийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд олон кандитат өрсөлдөхийн, онцлох сэдэв болохын үндэс нь ноён Б.Ганболдыг л унагах үндсэн зорилготой байлаа. Бүхний бурууг тохоод ч өнхөрүүлж дийлэхгүй байсан “бул хар чулуу”-г  Сепп Блаттер гэж буянтай хүчтэн холдуулж өгсөнд бид Каддафиг унагасан Ливичүүд шиг хөл хөөрцөг болж “Хөлбөмбөгийн бурхан гэж байдаг юм байна. Бурхан өрөө шийтгэлээ” хэмээн зарим нэгнийг уулга алдахад хүргэсэн. Хорхойтой шүдээ авхуулчихсан мэт зовлонгоос салсан ч чухам ямар араагаа “эмчээр”  суга татуулснаа тэрхэн үедээ эргэцүүлсэнгүй.  Тэртээ гурван жилийн өмнөх “FIFA”-ийн ерөнхийлөгчийн сонгууль, санал худалдсан асуудал гэнэт яагаад сөхөгдөв? Тэгэхээс тэгэх гэж МХБХ-ны их хурлын уур амьсгал орсон энэ цагт шүү? Хэн “Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо”-ны түрхэндээ алгуурласан асуудлыг хурдан арга хэмжээ авч шийдвэрлүүлэхээр хүсэлт бүхий бичиг цаас илгээв? Атгаалжин хар мангасыг дарж л байвал болоо, хөлбөмбөгийг хөгжүүлэх дараагийн алхам гэж бодсон нь тэгээд зөв л байдаг байгаа? “Жоомоо алах гээд гэрээ шатаах”-ын үлгэр нэг л танил санагдах чинь....    Түүнийг бөмбөрцөгийн хөлбөмбөг дэх улс төрийн хүчтэй шуурганд өртчихлөө гэж бодьё. Гэтэл Монголын хөлбөмбөг  5 жилийн бангын хохирогч болвол яахвэ? Морь л шийтгүүлээд өнгөрвөл зол минь гэж залбирах нөхцөлд Монголын хөлбөмбөгийг хүргэчихлээ. Амбийц эрх ашгаас үүдэлтэй санал зөрөлдсөн, алсаа хараагүй, дутуу бодсон алхмаас болж Монголын хөлбөмбөг хохирвол FIFA –д алтан хошуу хүргэсэн нөхөд хариуцлагаа хүлээж чадах уу? Уул нь олгой хагаравч толгой дотроо гэдэгсэн. Ганц хүний хуудуутай үйлдлүүдээс болж дэлхий нийтээр үндэстнийхээ хөлбөмбөгийн булайг дэлгэх нь ариун явдал байсан уу гэдгийг өш хөнзөн, гомдлын сэдлээр асуудалд хандагчид эргээд нэг харахад оройтчихсон байх вий.

ө

Холбоог 16 жил тасралтгүй манлайлсан дархан аварга гоц мөргөчихсөн одоо 5 залуу зааны тунаа хөлбөмбөгийн холбооны хувь заяаг шийднэ.  Нэгэнт барж дийлдэггүй дархан аварга тооцоолоогүй даваанд хасагдчихсан тул өрсөлдөгчдийн тактик, амлах ам ч өөрчлөгдсөн нь тодорхой.  5 өрсөлдөгчийн цаашдын тактикийг ажиглаж байхад Вульфийн Жорж Лхагвадорж, Шар айргийн Г.Ганхүү нар Б.Мэдрээ захирлын аманд очиж гар амар даваа өгч үзүүр түрүүнд сойн өөрсдөө захыг нь мушгиж зогсох “найраа” хийчихсэн, нөгөө талд дэд ерөнхийлөгч Габи, спорт Амараа нар яах аргагүй тунах магадлал анзаарагдаж эхэллээ.  Гар амар үзүүрт хүрсэн, тунаж давсан хоёрын хэн нэгэн нь дараачийн ерөнхийлөгч болж таарна. Гэхдээ хэн Монголын хөлбөмбөгийг  5 жилийн санкцаас  үүдсэн хүнд нөхцлөөс гаргаж чадах вэ хэнд тийм боломж бий вэ гэдгийг эрүүлээр нэг харах нь зөв байх. Одоо л “Морь Б.Ганболд л биш бол ёстой хэн ч яахав” гэж ам алдсан Г.Ганхүү нарын үнэн төрх илчлэгдэнэ. Үнэхээр л хөлбөмбөг ганц хүнээс болж хөгждөггүй байсан юм бол тэр хүн жагсаалаас гарчихлаа. Одоо нэр дэвшигчдэд хөлбөмбөгийг нутагтаа хөгжүүлье гэсэн чин сэтгэл байвал хувийн амбийцаа дараад нэгдэж нийлээд хайртай спортоо хөгжүүлэх цаг. Холбооны шинэ удирдлагын нэн тэргүүнд хийх алхам бол олон улсад алдсан нэр хүндээ сэргээх явдал. Ялангуяа бүс нутагтаа буюу Зүүн Азийн хөлбөмбөгт эргэж байр сууриа олох.  Бүсийн тоглолтуудад оролцох эрхээ сэргээх, хуучин удирдлагын үед Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбоотой эвдрэлцсэн үл ойлголцлыг арилгах,  эцэст бүсийн холбооноос жил тутам авдаг байсан мөнгөн дэмжлэгээ сэргээх. Энэ ажлыг хэн ажил хэрэг болгож чадах вэ? Монголоос хэн Зүүн Ази бүс нутагт нэр нөлөөтэй вэ? Тэр эрхэм хэн нь тодорхой, Эби ерөнхийлөгч. Хэн төрийн тэргүүнд нөлөөлж, ятгаж, гуйж., дэмжлэг авч чадах вэ? Дээд байгуулагаас хориг санкц ирэхээс өмнөх ихэнхи нэр дэвшигчдийн план мөрийн хөтөлбөр, дэмжлэгээр орж ирдэг хөрөнгө оруулалт, ДАШТ-ны дараагаар гишүүн холбоод бүрт хүртээдэг 1 сая доллар дээр тулгуурлан  дотоодын хөлбөмбөгөө тордох зорилго байсан. Харин чин үнэндээ хөлбөмбөгөө аврах чин хүсэлт нэр дэвшигчид өмнө хөлбөмбөгийн төлөө юу хийж байв, хойшид юу хийж чадах эсэхийг нэр дэвшигч бүр дээр дүгнье.

ө

Г.Ганхүү 

  • Олонхийн мэдэхээр хөлбөмбөгийн үнэнч үзэгч, Арсенал клубын фанат. Тэр хөлбөмбөгт хайртай гэхдээ тамирчин ч бус, спортын зүтгэлтэн ч биш. Харин фанат.

ө

  • Дэрэн клубын ивээн тэтгэгч, Дэрэн Сумида клубын дэлхийн хэмжээнд гаргасан амжилт нэр дэвшигч Г.Ганхүүд сайн  P.R  болж буй ч тус клубын дасгалжуулагч Б.Гарьдмагнай “Манай клубийн хувьд ивээн тэтгэгч бол тоглолтын хувцас, заалны түрээс гэсэн жаахан юмнуудыг нь төлөөд л нэрээ сурталчлуулаад явдаг. Гэхдээ түүний боломж нь л тийм учраас тэрнээс илүүг хүсээд байх аргагүй”гэж хэлсэн байх юм.

ө

  • Улс төрч, ИТХ-ын гишүүн, дуучин, бизнесмэн, телевизийн хөтлөгч. Спорт холбооны ерөнхийлөгчийн суудал түүнд сэтэр нэмэхээс өөрөөр монголын хөлбөмбөгт зуун хувь бүхнээ зориулах болов уу гэдэг том асуулт? Хэрэв тэгэж гэмээ нь амьдралын олон хоббигоо умартах сонголт түүнд гарна

ө

Т.Лхагвадорж

ө

  •  Газрын тосны магнат. Сүүлийн үеэс сураг дуулдах болсон амжилттай яваа бизнесмэн. Спортын талбарт битгий хэл бизнесийн талбарт одоо л нэр нь танил болж буй эрхэм. Арьсан бөмбөг араас нь өшиглөж явсан нь бүү хэл аль багийн фанат эсэх нь ч тодорхойгүй.

ө

  • Хоромхон клубын багийн эзэн. Клубтээ хөрөнгө хаяж олон легионер тоглогч авчирснаар энэ жил лигийн аварга болсон. Түүнд мөнгө байна, спортод хөрөнгө оруулах сэтгэл байгаа нь сайхан хэрэг ч нэг клубыг бус нийт холбоог өөрийн хөнгөөр санхүүжүүлнэ гэдэг багийн спортын зардлыг тооцож үзэхэд амаргүй хэрэг.

ө

  • Лигийн аварга клубыг төлөөлөн нэр дэвшсэн ч өнөөг хүртэл түүнд боловсруулсан мөрийн хөтөлбөр, цаашид холбоог авч явна гэсэн итгэл үнэмшил байхгүй нь түүний ярилцлагууд, сонгуульд хандаж буй ач холбогдлоос илэрнэ. Клуб нь аварга болсон хөөсрөл дээр нь  өөргөн нэр дэвшүүлсэн мэт.

ө  Э.Амарсайхан

ө

  • Спортын сэтгүүлч, хөлбөмбөгийн төлөө зохиолох зүрхтэй нэгэн, олны танил

ө

  • Спорт Амараад олон нийт Г.Ганхүүгийн адил дэмжлэг өгч буй ч нийтийн дунд хэвшсэн  буурангуй ойлголтоор бол нэгдүгээрт залуу хүн, хоёрдугаарт тэмрбумтан биш.

ө 2050 ТББ –ын ерөнхий захирал, Английн премьер лигийг төлбөртэй үзүүлэх бизнесийн хувьд зөв алхмыг хийсэн ч бэлэнчлэх сэтгэлгээнээс салаагүй олон үзэгчдээс харин таагүй дүн хүртсэн.

ө

А.Ганбаатар

ө

  • Монгол улсын ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, Нийтлэг бодлогын зөвлөх, МХБХ-ны дэд ерөнхийлөгчийн ажлыг сүүлийн нэг жилийн хугацаанд хашиж буй.

ө

  • Арвис клубын ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхийлөгчийн дэмжлэгт 2050 ТББ-ыг үүсгэн байгуулагч, “Монгол туургатан 2050” өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээний санаачлагч,  өсвөрийн хөлбөмбөгийн хөгжилд систестэй үйл ажиллагаа явуулах эхлэлийг хэрэгжүүлэгч.

ө

  • Монгол улсын ерөнхийлөгчийн дэмжлэг, нөлөөллийг МХБХ-д оруулж ирж чавдаас түүний гол гавъяа болж чадна.

ө

Б.Мэдрээ

ө

  • Улс төрч, банкир, УИХ-ын сонуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж байснаар олон хүн мэднэ. Багадаа хөлбөмбөгөөр хичээллэж байсан авч тамирчин гэж хэлэхэд багадна.

ө

  • МХБХ-ны анхны үүсгэн байгуулагч феоноруудын нэг ч  холбооны удирдлагатай тараагүйгээс МХБХ-ны тогооноос жил гаруйхны дараа хөндийрсөн. Хөлбөмбөгийн холбооны ололт амжилт, бялуу хувиарлалт хүртээгүйгээс холбоонд гомдогчдын нэг.

ө

  • Холбооны ерөнхийлөгч болох нь 2016 оны УИХ-ын сонгуулийн эерэг сурталчилгаа болгон харагдах зэвсэг гэж харагдах нэгэн буй. Нөгөө талаар банк санхүүгийн нөр их ажлын хажуугаар МХБХ-д цаг зав, сэтгэл гаргах нь түүний цагийн менежмэнт болон спортоо гэсэн сэтгэлийн илрэл болно.

ө

Спорт сонирхогч олон нийт аль болох асуудлыг дэвэргэж, үлдэж хоцорсон 5 нэр дэвшигчийг уралцахыг хүлээж, гал дээр тос хаях хандлагатай байгаа нь чин үнэнээс хөлбөмбөгийн спортыг хөгжөөсэй гэж хүсэж байна уу? Эсхүл FIFA их мөнгө өгдөг гэсэн ганц хардалтаас үүдэж илүү харж хошуу нэмэрлэж байна уу гэдэг нь ойлгомжгүй санагдана. Цаад нарийн ширийн асуудлыг мэдэхгүй олон нийтийг турхирахыг нэр дэвшигчид бүү өөхшүүлээсэй билээ. Ширээ тойрч суугаад болохгүйгээсээ болохоо хүртэл ярилцаад спортоо гэсэн ганц том амбийцан дээр нэгдэж хамтран ажиллах сэтгэл эрхэм нэр дэвшигчидэд бий гэдэгт итгэж үүссэн асуудлаа шийднэ гэдэгт итгье.

ө

Р.Мандуул

м

Эх сурвалж: Үндэсний тойм сэтгүүл № 245

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zorig:
t. lhagvadorjiig demjij baina . bolovsrol undurtei daruu sain zaluu gej boddog.
2014-10-25
eegii:
olgoi hagravch togoon dotoroo gedeg sh dee ug ni!!!
2014-10-25
bi mongol hel medne:
zohioloh zurh feonor gej yamar utgatai ug ve
2014-10-25
shuud ingej mungu abhaa boli:
2n hoorond iim balai medee tabij mungu abhaa bolildoo
2014-10-25
зочин:
нэг их монгол зүйрлэл хэлэх гээд байгаа бол олгой чинь тархин дотор байдаггүй юм. толгой хагаравч малгай дотроо, тохой хугаравч ханцуйн дотроо гээ. олгой хагаравч тогоон дотроо гэж бас хэлдэг. за тэгээд энэ зүйрлэл нь үхэр монголчуудад өөрсдөд нь харин ч нэг падлийгүй дээ. нэг бул хар чулууг зайлуулсаны төлөө юун их эмзэглэх юм бэ дээ. тэргүүнээр ямар дурак тодрох нь хэнд хамаатай юм бэ? монголчууд энэ спортоор дэлхийд цахиур хагадж чадна гэж үү? хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн дээр биз. тийм их амбийцаар яах юм бэ.
2014-10-24
sanal:
uzegchgui holbombog bol bol hogjil bish.manaid hoorondoo togoldog 8-10 bag heregtei.hamgiin gol n tuuniig uzdeg demjdeg 20000 oos 30000 uzegch heregtei.bagaa huchtei demjdeg fanuud iveen tetgegchgui bol, bas zovho gadaadiin tom bagiig uzeed undesniihaa holbombogoo oishoogiu fan uudtai bol hogjihgui.gol n uzegch???
2014-10-24
bolj :
ганбаатар чинь морил гэсэн vг шvv дээ!!!! энэ сэтгvvлч зайлаарай!! дахиж хуцвал бид олуулаа болсон шvv!!
2014-10-24
asaa:
medree l bish bol hench baisan yahav dee
2014-10-24
uchuuhen:
ene hun yamar ezniihee zaraalaar iim uchuuhen yaduu zuil bichij bgaa yum bol doo. gabii chamd iluu dorvitoi zarts oldsongui yu?
2014-10-24
snooker:
саналуудыг уншвал ганбиигийн хүн гэдэг шууд ханхалж байна даа мандуул гуйа... яасан ерөнхийлөгчийн зөвлөх гэхээр бас сэтгүүлч хүнд нөлөөтэй юу? дээш нь татчих уу?.... цаадах чинь ганболдоос мөнгө авч чамд өгчихөөд дараа "чи чинь хэн билээ" гэх байх даа.
2014-10-24
snooker:
энэ мандуул гэж ямар баагий хаанаас гараад ирвээ. үндэсний тойм сэтгүүлд нэг мандуул гэсэн хүн тойм гаргаж байгаагүй байх юм. энэ бичлэг бол морь ганболдоос мөнгө аваад арай гай балагийг баллах саармагжуулах, бага зэрэг сүрдүүлэн зөөлрүүлэх оролдлого хийж байгаа юм уу даа. бас байхгүй хүний нэр барьж. шуудыг овоо гэж бодсон чинь... мөнгөтэй л бол монголд борлогдохгүй юм гэж алга даа... их хурлын гишүүдээр эхлээд хогийн сэтгүүл, сайт портал, тв нууд хүртэл... хэнд итгэх болж байна аа...
2014-10-24
hel zuich.:
найруулга- нэр муу!! толгой-малгайн дотор хагардаггуй-л байхгуй юу!!!!!!!!
2014-10-24
фанат:
хэн нь ч гарсан маш хэцvv бх болно! морийн балаг !!
2014-10-24
bolio:
ganbaatar bol mori ganboldiin hun. suganii us n shuudee. medree guai urd n erunhiilugch hiij baisan gavisan yum bhgui. george bol mungutei baagii. ganhuu bol public baagii , humuus arai iluu tanina. ganboldtoi bol harin ch uzej tardag. za ter amaraa bol hevlel medeelliin albanii dargaar ochvol barav
2014-10-24
толгой хагаравч малгай дотроо:
энэ ганболдын асуудлыг хэн ч монголоос тавиагүй. энэ ганболдын авилга авсан гэх асуудал анх энэ оны 6 сард английн the sunday times сонины 6-р сарын 1ний дугаарт гарсан мохамед бин ханнам яаж азийн хх ерөнхийлогч болохын тулд санал худалдаж авсан талаар бичиж фифа-г донсолгосон. тэр сонинд ганболд бин ханнамд дэмжинэ гэдгээ хэлсэн захиа мөн 40,000 долларыг охиныхоо дансанд хий гэсэн талаар бичсэн байнлээ.
2014-10-24
зочин:
одоо энэ трү ажлыг авсан ганбаатар ганболдын эхнэрийн заавраар ажиллаж байгааг юу гэж харах вэ? ерөнхийлөгчийн зөвлөх хүн авилгатай орооцолдсон хүний залгамж бололх гэж зүтгэж байна гэвэл та итгэх үү? улс төрийг спортоос хол байлга гээд фифа өөрөө тйим дүрэмтэй , хэрэв бид зөрчиж улс төрийн албан тушаалтай ганбаатар, ганхүү нарыг сонговол харин холбоо маань олон жилйин санкцинд орно. хүмүүс ээ , улс төрөөс ангид цэвэр эх орноо гэсэн сэтгэлээр сэтгэж байгаа чадалтай мэдлэгтэй вульфийн лхагвадоржийг дэмжин нь зүйтэй
2014-10-24
гэрэлт-од:
энэ ганболдыг өмөөрч яс хаясан яасан муухай өгүүллэгэнцэр вэ хөл бөмбөг тоглогдог миний найзууд бүү л олж үзээсэй ямар муухай хорон санаатай мандуул вэ бүү үзэгд 7 уулын цаагуур далд ор
2014-10-24
халиун:
ганхүү морь ганболд хоёр чинь нэг хүн гэсэн үг
2014-10-24
aaaa:
george shu, busad n demii
2014-10-24
zochin:
gazryn tosny magnat chi gekh shig , bitgii ingeji khudlaa *ji bai , mongold magnat khemjeenii neg chi khun baikhguy
2014-10-24