477 сая төгрөгөөр эболагаас урьдчилан сэргийлнэ

img

Пүрэв гариг бүрт болдог энэ уулзалтын эхэнд эбола вирусийн халдварын тархалт, халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа. Энэ сарын 19-ний байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг 8 улсад эбола вирусын нийт 10002 тохиолдол бүртгэгдэж, 4926 хүн нас барсан. Эдгээрийн 443 нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Сүүлийн 7 хоногт 717 хүн шинээр өвчилж, 322 хүн нас баржээ.

а

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнгөрсөн 8 дугаар сард гаргуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар тандалт, хариу арга хэмжээний заавар гаргасан. Засгийн газрын энэ сарын 346 тоот тогтоолоор 477 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсгийг 10 дугаар сард байгуулсан. ДЭМБ-аас 160 гаруй сая төгрөгийн оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, мэдээлэл сурталчилгаанд зарцуулж байна.

ө

ХӨСҮТ-д мэргэжлийн 4 багийг сургаж, нөөцийн 50 ор бэлтгэлээ. Сургалт, сэрэмжлүүлэг, гарын авлага, зурагт хуудас, зорчигчдод зориулсан зөвлөмж гарган иргэдийг мэдээллээр хангаж байна гэж Эрүүл мэндийн сайд хэллээ. Мөн тус салбарт 2014 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар, Ерөнхий сайдын төсвийн багцаас 23,9 тэрбум төгрөг зарцуулж, 11 аймагт оношилгооны төв байгуулсан нь оношилгоо, шинжилгээ хийлгэхээр нийслэлийг зорьдог иргэдийн урсгалыг 30-40 хувь бууруулсан.

ө

21 аймаг телемедцинийн сүлжээнд холбогдлоо. Цусны даралтын аппаратыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олголоо. Сүрьеэ өвчнийг оношилж илрүүлэхэд 76 хоног зарцуулдаг байсан бол GeneXpert тоног төхөөрөмж нэвтрүүлснээр 2 цагт оношилдог боллоо. Ерөнхий сайдын төсвийн багцын 2 тэрбум төгрөгөөр хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг байгуулж, зүрхний гажигтай хүүхдүүдэд тусламж үзүүлж чаддаг боллоо зэрэг мэдээллийг Эрүүл мэндийн сайд хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tonshuul:
mongold orood ireh yum bol unendee dampuursan ene salbariig chini nam shockond oruulna. emch emnelgiin ajiltnuuddaa surgaltuudaa yavuulj hamgaalah huvtsas hereglel, haldvarguitgeh bodis, busad gazruudiin hyanalt, shalgalt yumaa hiij baimaar l yum. neg bol mungu yariad, neg bol show hiihee bolimoor yum. hedhen huraldsan zurag l baih yum. ter humuus ni buhniig medegch bish bi dee? tsag ni bolood ene uvchin ni orood irehed ter zurgan deer baigaa nuhduud turuulj ochij ajillah uu? ter humuusiin zuvluguu tootsoo zuv uu? ehelj mungunduu bus asuudlaa zuv oilgoj shuurhai handmaar baina. ene bol zugeer neg haniad doh bish shuu. mongold orj ireh yum bol udur udruur hun uhne. iim stresstei niigemd yu bolohig hen ch taashgui.odoo jaahan irged ruugee orson ajluud hiimeer baina. baahan dovtolloo geed ur dun yu baina? mash sain lheregjsen geed baina. ter gazart ni uvchlul uneheer buursan uu? showgaa bolimoor baina. tsaasaa bagasgaach ee hairan mungu.teruugeeree em taria, hamgaalah huvtsas avtsgaagaach...
2014-10-23
tonshuul:
ene ebola virus ch 477 say tugruguur daragdah uu? ene uvchin odoo europe-d buun asuudal bolj baina. hil gaalia yun turuund changatgah, haldvar hamgaalliig mash sain saijruulj todorhoi tuvshind avaachih, ebola uvchtuntei ajillah hunii nuutsiig mash sain zuv tootsoolj surgahgui bol dan gants haldvart uvchin sudlalin tuvd 50 or neesneer belen baidald baigaa gevel delhid tom onigoond orno shuu. deehne nuguu baganuurt bolson aiin chono gedeg arhiar 10-aad hun uhehed baganuuriin bolon niisleliin heden emnelgiin seheeni emch suvilagch nar ni sunaj unaj baisan. ter ueiig sain sanahgui bol ter humuustei chini hun ajillana shuu dee. dalimduulj hereggui surgalt surtalchilgaa gej mungu urj tsaas hevluuleh hereggui. shuud ene buh tv-uudiig daichlah erh ni ulsad ni baigaa shuu dee. tanai tv-d iim hun orj irvel yah ve? gedeg ch yum uu... ugaasaa eruul mendiin saidiin ug message ni mash buruu yavagddag. yag yu heleh geed hen hariutsah gej baigaagii ni todorhoi heldeggui. bugdig ni eruul mendin salbar daah yum shig yum yaridag.
2014-10-23