Олон нийтийн цагдаа нар үнэмлэхээ гардлаа

img

Цагдаагийн албаны тухай хууль, "Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм"-ийн хэрэгжилтийн хүрээнд Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад үнэмлэх гардуулах үйл ажиллагаа нийслэлийн Иргэний танхимд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага болон нийслэлийн удирдлагууд оролцов. Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад үнэмлэх, хэрэглэгдэх эд зүйлс, цүнх олгон, эрх үүрэг үйл ажиллагааных нь талаар танилцуулсан юм.

f

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 424 дүгээр тушаалаар олон нийтийн цагдаагийн ажилтныг сонгон шалгаруулах, сургаж дадлагажуулах ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэлт гаргасан нийслэлийн хэмжээнд 190, 21 аймгийн 442 иргэнийг олон нийтийн цагдаагийн ажилтнаар бэлтгэх 21 хоногийн сургалтанд хамруулан, шалгалтыг авч Сертификат олгон, нийт 120 цагийн хичээл үзэхээс 40 цагийн танхимын, 80 цагийн үйлдвэрлэлийн дадлагад хамруулсан.

f

НИТХ-аас нийслэлийн хэмжээнд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулал, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, сургалтын зардлыг шийдвэрлэж өгсөн. Сургалтанд хамрагдан төгссөн 171 олон нийтийн цагдаагийн ажилтныг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргийг нь гүйцэтгүүлэн ажиллаж байгаа билээ.

g

f

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ