Д.Дондог нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав
УИХ гишүүн асан Д.Дондог болон Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэргйин давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.
ө
Шүүхээс хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэн уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсантай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн эрүүл мэндийн байдал, өндөр нас зэргийг харгалзан батлан даалтад гаргасан байна.
ө
Харин түүнтэй хамт ял сонссон Д.Сайнбаяр, А.Батбилэг нарын цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ. Анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэм буруутайд тооцон 10.1 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, түүний туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаярт 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, “Сумбар” ХХК-ийн захирал асан А.Батбилэгт 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлээд байсан юм.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ