Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд хэвлэгдсэн номуудын нээлтийн үйл ажиллагаа боллоо

img

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд хэвлэгдсэн “Эх орны голомт-3”, “Нийслэл Улаанбаатар он радааллын бичиг”, “Шөнийн Улаанбаатар”, “Улаанбаатар хотын барилгажилт” номуудын нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Блү Мон Арт галлерейд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд иргэдийн төлөөлөл, ахмад зохиолчид, номын зохиогчид, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албан төлөөлөл оролцлоо.

6

Номын зохиогчид өөрсдийн номны талаарх зочид болоод, иргэдийн төлөөлөлд танилцуулж, Үндэсний Архивын газар, Үндэсний Номын сан, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын төв номын сан, Улаанбаатар хотын музей зэрэг байгууллагууд болон ахмад зохиолчдод номын дээжээс өргөн барилаа.

6

Энэхүү номууд нь эсгий хотоос орчин үеийн хот болон хөгжиж буй хотын хөгжлийн талаар өгүүлэн товч, тодорхой бүтээлүүд боллоо хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ онцолсон юм.

6

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ