Өнөөдөр болох үйл явдлын тойм
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт
09.00-10.00 цагт Хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтын дүн, 10.00-11.00 цагт Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэн шийдвэр гаргана. Хэвлэлд нээлттэй.
ө
НМХГ-ын хурлын зааланд
10:00 цагт Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд хүнсний ханган нийлүүлэлт хийдэг үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ. УТАС:9907-0909
ө
“The Continental” зочид буудлын хурлын зааланд
09.00:13.00 цагт Орон нутгийн ус хангамж, ариутгах татгуургын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт болно. УТАС: 70147444, 99042498
ө
Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд
11:00 цагт Банкны дампууралаас хадгаламж эзэмшигчдийг хамгаалах шинэ тогтолцоонд Монгол улс шилжээд 1 жилийн хугацаа болжээ. Энэхүү систем төлөвшиж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалтыг Хадгаламжийн даатгалын корпораци хийнэ.
б
Наркологийн төвд
13:00 цагт Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн төв эмнэлгийн нээлттэй өдөрлөг болно. Тус төвд бүх төрлийн мансууруулах бодис, архинд донтсон, мансууруулах төрөл бүрийн донгоос солиорсон гэх мэт өвчтнүүд хэвтэн эмчлүүлж байна. Ялангуяа өсвөр болон залуучууд өртөж байна. Утас: 9924-8164
ө
Гэрлэх ёслолын ордонд
09:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн тохижилт үйлчилгээний чиглэлээр ажилладаг 17 хосын хуримын ёслолыг зохион байгуулна. Холбогдох утас:96586689
ө
Хангарьд ордоны 6 давхарт
14:00 цагт Үндэсний их баяр наадмаар сайн ажилласан тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний газар, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардуулах арга хэмжээ болно. Холбогдох утас:96586689
ө
Номын худалдааны төвд /багшийн дээдийн зүүн талд хуучин номын худалдаа/
13:00 цагт Ном худалдаалж буй иргэдийг дулаан тохилог ажлын байртай болгох Номын худалдааны төвийн нээлт болно. Холбогдох утас: 96586689
ө
ХААИС-ийн төв сургууль дээр
10:00 цагт "Агрономи дэлхийн мэргэжил" сэдэвт мэргэжил сурталчилах өдөрлөг болно. Өдөрлөгт Монгол Улсын гавьяат агрономчид болон газар тариалангийн компанийн захиралууд оролцоно. Утас-99062806
ө
МҮЭХ-ны байрны 4 давхарт
11.00 цагт Авто машины сэлбэг худалдаачдын эрх ашиг хөндөгдсөн талаар хэвлэлийн хурал хийнэ. Энэхүү хэвлэлийн бага хурлыг Хувийн хэвшлийн ҮЭ-ээс зарлаж байна. Холбоо барих:99086972
ө
МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн их зааланд
16:00 цагт МҮХАҮТанхимын дэргэдэх Гадаад Худалдааны Академи байгуулагдасны 20-н жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдана. УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл үйл ажиллагааг нээн үг хэлнэ. Мөн үе үеийн шилдэг төгсөгчдийн төлөөлөл оролцоно. Холбогдох утас: 99020785
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ