“Тэд хаачив”...
Хүүхэд гэдэг хиргүй тунгалаг, цав цагаахан ертөнц. Гэнэн хонгор инээдээрээ хорвоог уярааж, эцэг эхдээ амин эрдэнэ нь болж, амьдралын гэрэл гэгээтэй, сайн сайхнаар харж чаддаг хүмүүс бол хүүхдүүд. Манай улс удахгүй гурван сая дахь иргэнээ тосч авахаар баярлаж байгаа нөгөө талд нь хүүхдийн эрхийн асуудал эмзэг сэдвийн нэг байсаар байгаа. Хүүхдээ тамлан зовоох, амьдаар нь шатаах зэрэг сэтгэл сэртхийлгэсэн хэргүүд гарч, орон гэргүй хүүхдүүд ч нийгмийн асуудал болсон. Тиймээс "Лантуун дохио" ТББ, "Тусгал" гэрэл зургийн бүлгэмтэй хамтран “Тэд хаачив” гэрэл зургийн үзэсгэлэнг "Art House" төвийн гурван давхарт зохион байгуулж байна.
a
Энэ үзэсгэлэнд хүн бүр төдийлөн анзаарч хараад байдаггүй чухал зүйлийг гэрэл зургаар дамжуулан шинэлэг хэлбэрээр олны хүртээл болгожээ. Амьдрал дээр байгаа хар цагаан зүйлийг шүүмжлэх биш, харин сайн муу асуудлыг харьцуулж, хүмүүсийн сэтгэлд гэгээлэг хүсэл мөрөөдөл төрүүлэх зорилгоор уг гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж.
a
Барилгачдын талбай Туул рестораны баруун хойд талд байрлах Art House төвийн 3 давхарт гурван хоногийн турш үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Үзэсгэлэн өчигдөр эхэлсэн бөгөөд энэ өдрүүдэд өсвөр үеийнхэнд цахим хэмт хэргийн талаар сургалт, зөвлөгөө өгч, өөрийгөө хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх гарын авлага зэргийг өгөх юм байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ