Таван байршилд нөхөн сонгон шалгаруулалт явуулна

а
Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр зэрэг 5 байршилд 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2014 оны 08 дугаар сарын 15-нд газар өмчлөлийн цахим системийг ашиглан нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэндэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан.
а
Цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон 3780 иргэн монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу харъяа дүүргийн өмч газрын харилцааны албанд албан ёсоор өргөдөлөө өгөөгүй болон тухайн байршилд өмчлөх эрхээсээ татгалзсан тул дээрх 5 байршилд бүртгүүлсэн боловч сонгогдоогүй иргэдийн дунд 2014 оны 10 сарын 24-ны 14:00 цагт нөхөн сонгон шалгаруулалтыг явуулна гэж Нийлэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
Байршил | хүсэлтээ баталгаажуулаaгүй / иргэд/ | Нийт тоо | |
19 Эрдэнэ толгой ХУД | 194 | 869 | |
50 Бор үзүүр БХД | 500 | 1483 | |
6 Хожуулын ам БЗД | 157 | 909 | |
48 Тариан булаг БНД | 2156 | 7504 | |
30 Соёондын ам СХД | 773 | 4189 | |
Бүгд | 3780 | 14954 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ