Түшээдийн өмнөөс “Мобиком” мессэж илгээжээ
Монголын үүрэн телефоны анхдагч оператор “Мобиком” компанийн хэрэглэгчид энгийн иргэдээс эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтнууд ч хамаардаг. Ялангуяа “9911” дугаарыг компанийн захирлаас эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдийн дийлэнх нь ашигладаг. “Моби”-гийн дээрх дугаарын үнэ ч тэнгэрт хадаж, хоёр өрөө байрны үнэд хүрч байгаа гэдэг. Гэтэл өнөөдөр Мобиком хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, дугаарын эзний өмнөөс хэн нэгэн өөр хүн рүү мессэж илгээсэн ноцтой асуудал илэрлээ. Энэ мессэж жирийн иргэний утаснаас бус УИХ-ын гишүүдээс эхлээд УИХ-ын даргын дугаарт хүртэл өөрийнх нь дугаараас мессэж андуурагдаж хүрсэн байна.
5
Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:
df
-Хууль тогтоох эрхэд бүдүүлгээр халдаж, миний утсаар энэ асуудалтай холбогдуулж миний дугаараас зүй бус мессэж илгээсэн байна. “Мобиком”-ийн утасны дугаартай нэр бүхий нэлээн хэдэн гишүүний эрхэд халджээ. УИХ-ын гишүүний утасны дугаарыг хуурамчаар ашиглаад, өмнөөс нь мессэж илгээж байна. Энд хүний эрх ашиг гэж бий. “Мобиком” яагаад хүний эрх ашгийг зөрчөөд байна. УИХ-ын гишүүний хууль тогтоох эрхэд яагаад халдаад байна гэсэн бол
өа
УИХ-ын дарга З.Энхболд: -Хүний утасны дугаараас өөр хүнд мессэж явуулж болдог юм уу. Миний утасны дугаар ч надад руу мессэж илгээсэн. Үүнийг шалгахыг ТЕГ-ын дарга Ариунсанг дуудан үүрэг болголоо гэсэн бол
өа
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Гишүүдийн аюулгүй байдлаас гадна үндэсний аюулгүй байдалд халдаж байна. Хэлэлцэж байгаа асуудалд ямар чухал болохыг харуулж байна. Гадаад харилцаандаа итгэл алдахгүй байх ёстой” гэлээ.
өа
Хэрэглэгчдийн найдвартай түнш гэх үүрэн телефоны анхдагч оператор "Мобиком" хэрэглэгчдийн итгэлийг алдах байтугай хувь хүний, УИХ-ын гишүүдийн бүрэн эрх, цаашлаад Үндэсний аюулгүй байдалд халдсан ноцтой үйлдэл болж байна. Түшээдийн "Моби"-ийн дугаараас хэн мессэж илгээгээд байгааг ТЕГ шуурхай илрүүлэх шалгах үүрэг аваад ажиллаж байгаа аж.
өа
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ