Д.Гарамгайбаатар: Лоббийг хаахын тулд төмөр замын бодлогод өөрчлөлт хэрэгтэй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн хэрэгжилтийг хангах бодлогын арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн  хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.  

6

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Төмөр замын царигийн асуудалд гишүүд нухацтай хандлаа. Зарим нэг зүйлийг тунгаан хэлэлцэж хассаныг зөв гэж бодож байгаа. Хэдэн бор төгрөгийн төлөө энгэрээ сул тавихаа боль?

-Бид байнгын хорооны хуралдаан дээр таны гаргасан Хөөтийн чиглэлд тавих төмөр замын санал  дэмжигдээгүй.  Гишүүдийн олонхийн саналаар Тавантолгой чиглэлд нарийн цариг тавья гэж ярьж байгаа.

6

УИХ-ын гишүүн Х.Баттулга:

-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хуулийг сайд нь өргөн бариагүй. Ерөнхий сайд нь тавьсан байгаа. Хууль зөрчигдөх үү? Хэрвээ Хятадын стандартаар нарийн цариг тавих юм бол Хятадын талаас мөнгө нь гарч барих юм уу? Харин бид зээл аваад барих юм уу? Хятадын талаас нэг сэтлээд ороод ирвэл бусад компаниуд лоббидоод ороод ирнэ. Өчигдөр хоёр компани лоббидоод оруулж ирсэн. Одоо Баянхонгор, Сүхбаатар, Говь-Алтай гээд аймгууд мөн ороод ирнэ.

-Засгийн газрын оруулж ирсэн төсөл бол төмөр замын тээврийн бодлогын баримт бичигтэй нийцэж байгаа. Нарийн царигтай холбоотой техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцсэн. Засгийн газар дээр энэ талаар яригдсан. Ер нь бодлогын баримт бичиг дээр өөрчлөлт оруулах шаардлага байна. Янз бүрийн лоббийг хаахын тулд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт  өөрчлөлт оруулахаас аргагүй.

6

УИХ-ын дарга З.Энхболд:

Сайд хууль санаачлагач биш, Засгийн газар хууль санаачлагач байдаг. Тиймээс хэн өргөн барих нь хуульзүйн асуудал.

6

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Сайншанд-Замын Үүдийн чиглэлд томоохон хөнгөлөлт авах бололцоогүй байгаа. Бусад чиглэлд томоохон хөнгөлөлт авах гэрээ хэлэлцээр хийгдсэн. Өнөөдөр бид эдийн засгаа тооцож  Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, жонш зэргийг Сайншандаар гаргавал хөнгөлөлт эдлэхгүй нь. Энэ үүднээс Сайншанд-Хангийн чиглэлийн зам нээх санал дэмжигдсэнгүй. Яагаад вэ?

-Сайншанд-Замын Үүдийн асуудлаар Оросын талаас хос төмөр зам тавих сонирхол байсан. Хоёр улсын хооронд асуудал үүсэх тул Сайншанд-Ханги чиглэлд зам тавих асуудалд гишүүдийн гуравны хоёрын саналаар дэмжигдээгүй. Оросын талтай ойлголцох үүднээс энэ саналыг  гишүүд дэмжээгүй юм.

6

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явуулж,  Төрөөс төмөр замын тээврийн хэрэгжилтийг хангах бодлогын арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг  баталлаа.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

туул:
мак аар далимдуулж овоо мөнгөтэй болох гэсэн юм байна. та нар өнөөдөр чадаж байх шиг.харин маргааш түүний маргааш яахыг чин харах үлдлээ.хаа сайгүй эко ярьж нүүрэс ашиглахгүй болж байгаа шүү.ганц баяжуулах үйлдвэргүй байж гадагши зөөвөл нөгөө африк биш бүр долоо дордох байхдаа.тамын тогооны,тархины тураалтай гэдэг үг мөнч үнэн байна. хятадууд манай нүүрсийг мөн далай хүртэл тээвэрлүүлэх байхдаа.ёстой горьд биздээ.гашуун сухайтын нүүрэс ганц модонд очоод буцаад газарт булагдаж байхыг үзсэн шүү би. бүү горьд гороо тат малнууд.
2014-10-24