Барилгынханд зөвлөмж гаргажээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо хуралдаж, “Барилгын салбар гарч буй үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөл, түүнд хийх дүгнэлтийн тухай” асуудлыг хэлэлцжээ. МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Б.Буяннэмэх барилгын салбарын үйлдвэрлэлийн ослын талаар мэдээлэл хийсэн.
df
Энэ оны есдүгээр сарын байдлаар манай улсын хэмжээнд нийт 205 удаа үйлдвэрлэлийн осол гарч, түүнд 222 хүн өртөж, 24 хүн нас барж 16 хүн тахир дутуу болж, 183 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугцаагаар алдсан байна. Үүнээс барилгын салбарт нийт 28 осол бүртгэгдсэнээс 6 хүн нас барж, 1 хүн тахир дутуу болж, 21 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ.
df
Ослын шалтгааныг авч үзвэл, ослын хамгийн их хувийг уналт нуралтаас 41 осол буюу 20.0 хувь, хальтиргаанаас 38 осол буюу 18.5 хувь, аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсанаас 33 буюу 16.1 хувь, машин механизмын эвдрэл гэмтлээс 22 осол буюу 10.7 хувийг эзэлсэн байна. ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд барилгын салбарт үйлдвэрлэлийн ослыг зогсоох, бууруулах, урьдчилан сэргийлэх талаар асуудлыг олон талаас нь ярилцаж, салбарын яамдын дэргэд ХАБЭА-н салбар хороо байгуулах үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг шинэчлэх, зарим стандартыг шинээр боловсруулж ажиллахаар болжээ.
df
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооноос барилгын салбарын үйлдвэрлэл эрхэлж буй ажил олгогч, энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй ажилтнуудад хандаж зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид,
df
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, тогтоомж, үндэсний стандарт, түүнтэй холбогдуулан гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг барилгын салбарын бүх аж ахуйн нэгж, байгууллага, түүний шат дамжлага, нэгж, цех, тасаг, бригад бүр хатуу мөрдөж ажиллах;
df
-Аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, байгууллагын ХАБЭА-н орон тооны бус зөвлөл, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх байнгын комисс болон ХАБЭА-н алба, ажилтныг орон тоо, бүтцээр нь ажиллуулж, мэргэшүүлэх;
df
-Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид, туслан гүйцэтгэгч нь сургалтанд хамрагдаж, “Цэнхэр карт” авсан ажилтныг барилгын талбайд ажиллуулах, барилга угсралтын тусгай зөвшөөрөлгүй байгууллага, мэргэжлийн бус иргэдээр ажил гүйцэтгүүлэхийг бүр мөсөн зогсоох;
df
-Өглөө бүр барилгын ажил эхлэхийн өмнө 5 минутын мэдээлэл хийж, аюул осол гарч болзошгүй эрсдлийн талаар анхааруулж, ажилтнуудын саналыг сонсч, аюулгүй ажиллагааны зөвлөмж зааварчилгааг өгдөг ажлыг барилгын компани бүр хэвшил болгох гэх зэргээр нийт 13 зүйл бүхий зөвлөмж гаргасан байна.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ