Чуулганын нэгдсэн хуралдаан завсарлалаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Номын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төслийг Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцуулав. Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм. Уг хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс Номын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн санал хураалт явуулахад гишүүдийн 79.2 хувийн саналаар дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
аө
Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Хуралдаан 14.00 цагаас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Даваасүрэн нарын Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд тавьсан асуулгыг хариуг сонсоно.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ