"Зорчигч тээврийн нэгтгэл"-ийг Ц.Одонтунгалаг удирдана
Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу Автобус I, III, Цахилгаан тээвэр нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгасан билээ. Тус байгууллагуудыг нэгтгэж, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ыг байгуулах шийдвэрийг НИТХ-аас гаргасан билээ. Тэгвэл тус газрын удирдлага томилогдож, үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний давхацлыг арилгах, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор энэхүү зохион байгуулалтыг хийсэн юм. Дашрамд дуулгахад "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын даргаар Автобус-I-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Одонтунгалагийг томилжээ.
х
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ