Ж.Энхбаяр: Улс төрөө, эдийн засагтайгаа хамт хяналтаасаа алдчихлаа

img

УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

a

-Танай намыг “Төсөв мөнгөний бодлого хэлэцэх чухал үеэр Ерөнхий сайдыг огцруулах асуудал оруулж ирлээ” гэж шүүмжлэх хүн олон байна. Хариуцлагын асуудлыг ярих цаг  мөн үү?

-Эдийн засагт үүсчихээд байгаа бодит нөхцөл байдал өөрөө хариуцлагын асуудлыг ярихаас өөр аргагүй байдалд хүргэж байна.  Үүнийг ч эрх баригч нам дотор байгаа эрүүл ухаантай, тоо ойлгодог зарим хүн хэлээд эхэллээ. Үндсэндээ болохоо байлаа  гэдгийг хэлж байна. Товчоор хэлбэл, эдийн засгийн бүтэн нуралт, сүйрэл эхэлчихлээ. Монгол Улсад одоо хоёр сарын л валютын нөөц үлдлээ. 2016 онд манай улсын  валютын нөөц үндсэндээ шавхагдах төлөвтэй болсон. “Рио тинто”  компани Оюутолгойн хоёр дахь хөрөнгө оруулалтыг хийхгүй гэдгээ албан ёсоор зарлачихлаа шүү дээ. Үүнийг санхүүжүүлэх байсан гучин банк ч санхүүжилтээ зогсоосон байна. Монголын арилжааны банкуудыг дамжиж гүйлгээ хийдэг байсан банкууд үйлчилгээгээ зогсоогоод эхэлснийг  эрх баригчид хэлэхгүй байгаа болохоос бид мэднэ. Манай  үнэт цаас, Засгийн газрын бондууд маш муу байна. Дотооддоо арилжаад байхад худалдан авагч алга. Дотоод нөөцөө  шавхчихсан гэсэн үг. Харин гадна талдаа бонд гаргаад ч боломжгүй болчихсон. Хөрөнгө оруулалт 5.4 дахин багассан атлаа орлого байхгүй. Хоосон хийрхсэн зардлуудаа зээлээр аргалж явсаар 2015 оны босгон дээр үнэнд гүйцэгдэж  байгаа нь энэ. Монгол Улсын төсөв өөрийн эдийн засгийн чадавхиараа нэг ч шинэ объектыг санхүүжүүлэх чадваргүй гээд төсөвт оруулж ирж байна. Зөвхөн буцалтгүй тусламж юмуу зээлийн хөрөнгөөр цэцэрлэг, сургууль барина гэж байна. Харин улсын төсөв өөрийн чадавхиараа юу хийж чадах вэ гэвэл зөвхөн өр,  зээлээ л төлнө. Ирэх жил гэхэд бид 708 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлнө гээд бод доо. Цаашлаад 1.3 их наядын үнсэн зээлийг төлөх хугацаа болж байна.

a

-Энэ хүндрэлтэй байдлаас гарахын тулд үндэсний хэмжээний зөвшилцөл хийх гэж тодорхойлж байгаа. Гэтэл эрх баригч нам дотроо замбараагүй болсон энэ үед ийм боломж хэр байгаа  бол?

-Манай намын болон хэсэг залуус нийлээд энэ талаар ярилцаад эхэлсэн. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд улс төрийн ашиг хонжоо гэх мэт нь ямар ч хэрэггүй болчихлоо. Намын эрх ашиг бүр ч чухал биш. Харин үндэсний эрх ашиг энд чухал байна. Үндсэндээ Монголын эдийн  засаг дампуурах тал руугаа орчихлоо шүү дээ. Энэ уналт өдөр ирэх тусам гүнзгийрч байна. Эндээс яаралтай  гарахын тулд өнөөдрийнх шиг дарга, сайдаа солиод аргалаад өнгөрөх биш юм. УИХ, Засгийн газар нь үндсэн үүргээрээ ажиллахаас гадна үндэсний хэмжээний зөвшилцлийг  маш яаралтай хийх хэрэгтэй байна.  Энэ талаар бид хэвлэл мэдээллээр дамжуулаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид удаа дараа хэлж байгаа. Гол боломж энэ хүнд байна. Үндэсний  эв нэгдлийн бэлгэ тэмдэг  гэдэг үүргээ одоо гүйцэтгэх хэрэгтэй. Улс төрийн намуудыг үндэсний зөвшилцөлд хүргэхийн тулд ширээний ард суулгах ёстой. Эндээс УИХ өөрөө үндэсний хэмжээний Үндсэн хууль байна уу эдийн засгийн гол бодлогууд дээрээ гарын үсэг  зурж, зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна. Дор хаяад арван жил ямар ч улс төрийн нам сонгуульд ялсан уг зөвшилцөлийг өөрчлөхгүй байхаар үзэглээд, хаяглаад том цоож зүүж өгөх хэрэгтэй.

a

-Ийм санаачилгыг  өмнө нь гаргаж байсан ч бодит ажил  хэрэг болохгүй байх шиг?

-Ажил болгохын тулд ярьу байсан бол одоо бид шаардаж эхэлнэ. Эхний ээлжинд эрх баригчид болон намын дарга нарт шаардана. Дараа нь Ерөнхийлөгчид хандана. Ийм байдлаар ширээний ард суухгүй бол яг өнөөдрийнх шиг нэг сайд  гарна, нөгөө нь унагаана. Эрх баригч намын фракци хоорондын явцуу эрх ашиг хоёр жилийн дотор ийм хэцүү байдалд оруулчихлаа шүү дээ. Нэгэн цагт “Хоёр дахь Дубай” гэгдэж байсан манай улсын эдийн засгийг өнөөдөр олон улсын  тоймчид болон хэвлэлүүд “Харанхуй нүх” гэж тодорхойлж байна.  Монгол харанхуй нүх болж хувирлаа. Нөгөө  уул уурхай, баялгийн хараал гэх мэт алдаа руугаа халтирчихлаа л даа. Аливааг бүтээх хэцүү байдаг, харин унагаах ямар амархан байдаг  вэ гэдгийг бид энэ хоёр жилийн хугацаанд хангалттай харлаа. Нэг үеэ бодвол улс орон ийм хүнд байдал руу явж ойлгож, мэдэрсэн хүний тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь сайшаалтай юм даа.

a

-Эрх баригч нам нь дотооддоо зөрчилтэй, сөрөг хүчнийх нь зүгээс Засгийн газрын тэргүүнээ огцруулах хүсэлт өргөн барьчихаад байгаа энэ үед үндэсний эв  нэгдлийн зөвшилцлийн ширээнд суух болов уу?

- Байлгүй яахав. Нөхцөл байдал хүндэрчихээд байна, үүнээс зөвшилцлөөр л гарна, өөр зам байхгүй. Хэн нэгэн фракци, улстөрчийн албан тушаалыг хамгаалснаар энэ хүндрэлээс гарч чадахгүй нь тодорхой  шүү дээ.

a

-Засгийн газраас 277 тэрбум бонд гаргаж, цалин тэтгэвэртээ зарцуулж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ, байдал ингэтлээ дордчихоод байгаа хэрэг үү?

-Бодитой бөгөөд үнэн мэдээлэл. Энэ бол Хөгжлийн банкинд байгаа асуудал биш. Хөгжлийн банк мөнгөө захиран   зарцуулах нь тэдний бүрэн эрхийн асуудал байж болно. Хамгийн гол нь Засгийн газар төсвийн чадавхиараа цалин, тэтгэврээ тавьж чадахгүй болсон гэдэг л ноцтой асуудал. Хөрөнгөө хөгжилд зориулж чадахгүй, түүгээрээ цалин, тэтгэврээ тавьж байна гэдэг нь асуудал ямар ноцтой байгааг илэрхийлсэн хэрэг. Үнэхээр төрийн сан улайсан уу, үнэхээр  зээл авч цалин тэтгэврээ тавихаас өөр аргагүй байдалд хүрчихэж үү гэдгийг хэвлэлийнхэн мөшгих хэрэгтэй. Угтаа яг өдийд буюу намар цаг хамгийн тарган үе байдаг байлаа. Ургац хураалт дуусчихсан,  үйлдвэрлэл явагдсан, аж ахуйн нэгжүүд тайлан тооцоогоо тушаачихсан, татварын хуримтмлал нь цугларчихсан. Үлдэгдэл санхжүүжилтээ хийгээд явдаг байх ёстой үед бид хоосон сууж байна.

a

-“Чингис”, “Самурай”  бонд болон гадны зах зээлээс босгосон зээлээ эргэн төлөх хугацаа тулчихсан байдаг. Энэ өрнүүдийнхээ цаана хэрхэн гарах юм бол?

-Энэ их өрийг эдийн засаг өөрөө төлөх чадамжгүй. Бондын зарцуулалт буруу явсан. Буруу замаар будаа тээсэн учраас буцахдаа шороо тээж байгаа нь энэ. Тэгэхээр бид зөвхөн төсөв дээр гэхэд ирэх жил 708 тэрбумыг зээлийн хүүгийн төлбөрт  төлөхөөр байгаа. Гэтэл Монгол Улсын эдийн засагт энэ төлбөрүүдийг төлөх чадвар алга. Энийг төлөхийн тулд дахин зээл авах асуудлыг эрх баригчид оруулж ирсэн.  Ер нь энэ Засгийн газар бодлогоо алдчихлаа. Үнэхээр баримжаагүй, сандарсан хүн өвс ч болов зулгаадаг шиг л юм болж байна. Юу ч хамаагүй тэмтчээд бодлогын зохицуулалт алга. Ирэх оноос эхлээд төлөх өр төлбөрийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх, нөөц яаж хуримтлуулах, татварын бодлого, эдийн засгийн реформуудыг яаж хийх, өнөөдрийн энэ хүндрэлтэй байдлаас яаж гарах вэ гэдэг арга зам эд нарт үнэхээр алга. Товчхондоо, Засгийн газар үндсэн жолоогоо алдчихаад эрэг дагаад урсч байна. Замдаа таарсан юуг ч хамаагүй шүүрч авчих гээд л. Сүүлдээ худлаа ярилт бүр даамжирч байна. Нийгмийн хууралтууд хэтрээд ирэхээр  энэ нь олон нийтэд улам хортой тусч эхэллээ л дээ. Цаад нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндрээд байгааг эрх баригчид  ард түмнээс нуугаад байна. Үүнийг  цалин, тэтгэврийнхээ дөнгөж 85 хувийг санхүүжүүлж байгаа байдал, хийгдчихсэн гүйцэтгэл ажлын хөлс болох 100-аад тэрбум төгрөг нэхэгдэж эхэлснээс харж болно.  Хийх ажлаа хийчихээд хөлсөө авах гэхээр Засгийн газар нь өгч чадахгүй  суучихлаа. Сая  Оюутолгойн 100 саяыг төлөх гэж ёстой нэг алиагаа алдлаа. Нэг ёсондоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цууралт үүсч гажсаныг өнгөн заслаар аргалсаар ирсэн. Гэтэл одоо яг нуралт үүсч байна.

a

-Одоо оруулж ирээд байгаа төсвийг энэ чигээр нь баталбал ямар сөрөг үр дагавар үүсэх юм бэ. Нийслэл, орон нутгийн төсвийн эрхийг шилжүүлж, бие даавал цалин, тэтгэврээ тавьж чадахгүй болно байна л даа?

-Одоохондоо “Би үхэхээр чи үх” гэж  байна. Монголын төр шийдээд явж чадахгүй алдаж байхад нийслэл, орон нутаг төсвийн эрх мэдлийг шилжүүлж байгаа нь бас л бодлогын алдаануудын нэг. Хэт хөөргөн улс төрийн шийдэл гаргаад байна.  2015 онд дөнгөж цалин, тэтгэврээ тавьж чадвал их юм гэж би хэлэх гээд байна. Өөр юунд ч бүү найд.  Өөр боломж байхгүй болчихлоо. Бид боломжоо алдчихсан.

a

-Энэ хүнд байдлаас гарах гарцыг яаж харж байна вэ?

-Итгэлийг сэргээх. Монгол Улсын  нэр хүндийг сэргээх асуудал. Хамгийн түрүүнд улс төрийн замаар. Тийм болохоор хариуцлага хурдан тооцох нь чухал байна. Шинэ мэргэжлийн багийг гаргах. Ингээд дотооддоо алдсан нэр хүндээ сэргээх. Үүний дараагаар мэдээж гадаадад алдсан нэр хүндээ мөн сэргээж авах нь чухал. Гэхдээ энэ бүхэнд их хугацаа орно. Нэг хоёр жилдээ биеллээ олдог ажил биш болчихлоо л доо.

a

-Танай бүлгийн зүгээс Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Ингэснээр  өнөөдрийн энэ хүнд байдлаас гарах боломж байгаа юу?

-Найдаж байна. Энэ хүнд байдлаас гарахын тулд Ерөнхий сайд огцрох байх гэж найдаж байна. Харин үүний дараагаар хүнд байдлаас гарах эхлэл тавигдана ч гэж найдаж байна. Үнэхээр бодит байдалд эдийн засаг нурж байгааг л бид ойлгох хэрэгтэй. Зүгээр нэр хүндэрсэн, хямарсан биш шүү. Нурж байна. Энэ байдлаас гарах нь нэг улстөрчийн ашиг хонжоо биш. Үндэсний эрх ашиг болоод босоод ирчихлээ шүү. Яаж энэ хүнд байдлаас гарах вэ гэдэг асуудал бүх хүний хувь тавиланд хамаатай болчихлоо. Товчхондоо, Монгол Улс сэхээний тасаг руу шилжчихлээ гэсэн үг. Цаг алдвал зүрх зогслоо.  Байдал ийм болчихоод байхад хүртэл Ерөнхий сайд бол “Амьдрал сайхан байна”  л гэж хэлнэ. Үхэж дуусталаа хүртэл “Амьдрал сайхан байгаа” л гэж ярих хүн шүү дээ. 

a

-Ингэхэд манай улс хэр хэмжээний өртэй болж байна вэ?

-Бодлогогүй их хэмжээний буюу гурван их наяд төгрөг хэвлээд тараасан. Түүгээр нь юм хийсэн үү хийсэн. Харин үр дүн нь юу байна вэ. Сайхан замууд тавьсан. Гэхдээ энэ сайхан зам үр ашгаа өгтөл дор хаяж 50 жил шаардлагатай. Гэтэл бид таван жилийн дотор өнөөх  бондын мөнгөө төлөх ёстой байдаг. Одоо бондын өрийг төлөхөд нэг жилийн хугацаа үлдсэн. Дээрээс нь баахан орон сууцны барилгыг хиймлээр өдөөсөн. Төрийн орон сууцны корпораци байгуулсан. Үүнд нь  Монголбанк, бүх арилжааны банк хамаг мөнгөө хийлээ шүү дээ. Цаашлаад аймгууд хийрхээд мянга мянгаар нь байшин барьж байна. Барилгын 80 хувь нь импортоос бүтдэг, тиймээс байсан валютаа гадагш ховх соруулчихлаа. Валют олж ирэх ёстой уул уурхайн салбараа нам зогсоочихсон. Жоохон байсан валютын нөөцөө ингээд ховх сороод дууслаа. Гэтэл үүний цаана одоо бидэнд мөнгө өгөхгүй том замууд,  баялаг бий болгодоггүй баахан байшин, өнөөх байшингуудаа дагаад иргэд нь баахан зээлтэй. Цаашлаад арилжааны  банкууд нь гадаад зээлтэй, Монголбанк нь гадаад свопын өртэй. Том зургаараа  Монгол Улс өртэй. Харамсалтай нь энэ өрийг төлөх чадвар байхгүй.  Энэ бүх хүндрэлээс гарахын тулд эхний ээлжинд эрх баригчид хүлээн зөвшөөрөх. Дараагаар нь ширээний ард сууцгаах нь л чухал байна. УИХ ингэж зөвшилцөл хийх ёстой. Хэрвээ чадахгүй бол тарах хэрэгтэй. Улс төрийн хариуцлагыг өөр дээрээ хүлээгээд улстөрчид, УИХ тарах хэрэгтэй. Засгийн газар бол энэ жолоодлогогүй байдлаас гаргаж чадахгүй нь тодорхой болчихсон. Анзаарч байгаа биз. Сайд нараа оруулж ирж  чадахгүй, эрхээ барьж чадахгүй, ерөөсөө учраа олохоо больчихсон. Улс төрөө, эдийн засагтайгаа хамт хяналтаасаа алдчихлаа.

a

-МАХН, АН-ын  дарга нарын байгуулсан хамтын ажиллагааны гэрээний асуудал  өндрөө авчихлаа. Асуудал даамжраад ирэхээр   гэрээ байгуулсан хоёр дарга нь хэдхэн хоногийн дараа гэрээ цуцалж  ч байх шиг?

-Улс төрийн хуйвалдаан. Ноцтой хэлбэл, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан оролдлого. Гэмт хэрэг.

a

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

balram kumar:
other concerns that you have done for your need of money (loan, personal loan, loan, loan investment, car loan, debt consolidation, loan car refinance loans, etc.).i am a financial expert which has a large amount of money that allows me to help all those who need money by granting loans financial. september 1, october 30 you are able to grant a loan ranging from € 5,000 to € 700,000, provided they are credible. i have an interest rate of 3 5% on the loan. the duration of repayment is 2 to 10 years maximum and monthly payments that depend on the your ability. nb: do not forget the trust that has vous‘avreste to see the your loan in 48 hours do not hesitate to contact me if you are interested. please contact us at:kbalram253@gmail.com sincerely thanks
2014-12-14
99999:
сайхан зам барьсан, олон байшин барьж олон өрхийг 15-20 жилйин турш өрөнд оруулж "гийгүүлсэн" гээд хүмүүс баясаад, энэ засаг л ийм их юм хийж байна гээд дэмжээд байсан нөхдүүд тэр барьсан замаар нь давхиад, барьсан байшингаар нь мөнгө босгох юм байлгүй дээ. миний анзаарсанаар хэдхэн үйлдвэр тэр дундаа барилга, барилгын түүхий эд материал үйдвэрлэгч цөөн хэдэн компани л бондын мөнгөнөөс зээл авч техник, технологио шинэчилж, хүчин чадлаа нэмсэн байх. гэхдээ тэд зарагдахгүй барилгыг материалаар хангаад цаашдын үйл ажиллагаа нь сайжирахад олон жил орно, яана даа.
2014-10-27
zochin:
turiin sang ard tumen sanhuujuulj bna.ub hot neden mashin baina ter bugdees 10000 tug tatah arga hemjee avch ehelsen.tsagaa zogsooj uzlegt orsnuu uu orson bna ta yagaad end zogsson bolohgui geed torgood yavj munuu tu* geed yavaad ugch bna.san ni hooson bolson bol uguhuus yahav.....
2014-10-26
enkhtur:
ene nuhur gishuun bh chadvarguigee dandaa haruuldag, namiinhaa hevlel medeelel, esvel uzel surtalch ch geh yum uu, har zah deerd tsuurch bval taarahaar haragddag!
2014-10-26
*n:
муу луйварчин чи зүгээр зайлаад өг за....
2014-10-25
pgall:
муу луйварчин чи зүгээр зайлаад өг за....
2014-10-25
zoshin:
худлаа хуцдаг хав
2014-10-25
зочин:
алдсан л гэж бодож .баталж байгаа юм бол чи тэртээ тэргүй дийлэхгүй. хожим босоод ирвэл би л бүтээсэн гэж бүү хуцаарай!!хоёр жил танайхан ухлаа ?тэгээд чи төгөсгөлийг нь хийж байгаа юм уу?бүү горьд наймаачаан?
2014-10-25
zochin:
muu er daind xuurnu.chi yaasan muu amtai amitan.mongoliin ard tumen buyan xishigtee mal sureg.uudam nutag bna.bayan tansag ch bish uujuu saixan amidarch chadna.chi xarin shunaliin tulam yum dutagdaad yadrax baix.bid nart ix yum xereggui.
2014-10-25
socking:
darvagar am hoshnogotoi l hulgaich
2014-10-25
zochin:
ene l enhbsyr dandaa ih medej uimeen hutgaj yabdag alban tu*lin hoinoos ylairan dairsan namdaa hnech charai gargaj tanai nam odoo hezeedch sergehgui hamag mongolin hotong ta nariin gart bn shuudee altanhuyg said bol ta nariig bodvol ym hiiij bn shuudee
2014-10-25
subdaa:
nam mam gej soliortsgoogood yah be ene altanhyagaas byren bolloo odoo ideh hoolgyi deer n bool bolchihloo sh dee hyatadiin tal ruu hamag umaa zoogood nomtoibayar altanhyag batbold metiinhnii ger bylyyd l ene nutag debsger deer yldeh um shig bn busad n olborch yhee hymyysee altanhyagiig oorchlood oor um bodoh heregtei bgaag oilgohgyi bgaamuu oilgohiig hysehgyi bgaa muu?
2014-10-24
nono:
ene bol bodit unen shuu, ah ene buhnii hariutslagiig uureh yostoi
2014-10-24
zochin:
tanai nam ,tanai namyn kheden gishuud tur zasgiig uimuulji zasgiin gzaryg ajlyg ni khiilgekhguy iim baidald oruulji baina , man-yg taeraakh kheregtei
2014-10-24
zochin:
ene hun zuv helj bn uls oron dampuurch guitslee tugrugiin hansh unad uul uurhai zogsood suirch bn altanhyag ogtsoroh heregtei uls orniihoo tuluu gesen hun tun ch ih tsuurch bna daaa
2014-10-24
зочин:
хаанаас цуглуулж эвлүүж яриад байгаа нь бүү мэд.эх орныхоо төлөө хамтраад ажиллахад болохгүй гэх зүйлгүй.даан өлгөдөг талд чи өөрөө тэргүүлээд байна даа.аав чинь ард олныхоо эв эеийг эрхэмэлсэн,нэгдсэн хүчээр монголоо өөд нь татах гэсэн манай хамгийн хайртай генералуудын бидний дарга байлаа.хүү минь чи тэр сүлжмэлийн ганц үйлдэрийг нь босгоод буцаагаад өгөөрэй.тэгээд эх орон гэж !!
2014-10-24
lawyer:
ман-ын эрүүл ухаантай, боловсролтой гишүүдээ, монгол улсаа одоо авраач. ан хэзээ ч улс удирдаж чадах хүмүүс биш байна. өвчнийг даамжрахаас нь өмнө дарахгүй бол цаг тулаад тулгамдаад ирхээрээ юу ч хийж магадгүй болчоод байгаан биш үү, элийрч солиоороод. газар, орон, эх нутгаа худалдах ч бүр энүүхэнд болох шинжтэй. хүн амтай нь юутай хээтэй нь худалдчихгүй байгаасай. хятад хүний доодохыг долоож амьдрах цаг ирхийн биш биздээ ээ чааваас, монгол лидерүүд одоо л босох цаг ирлээ.
2014-10-24
lawyer:
бурхан минь бид юу хийчихвээ. ан-ын гишүүд дэмжигчдээ, нурж байна гэж үнэн хэлжээ, худалдан авах чадвар навс уналаа, байр зарагдахгүй байна, мөнгөтэй хүн алгөө. ёстой барилгын хэдэн хужаа нарт л мөнгө байх шиг байна. новш гэж, ингэхийг нь мэдсэн бол ч. 20,000 төгрөгөөр 00 цаас хийж доромжилж байна наад хужаа нар чинь, монгол улсад өөрсдөө хоорондоо юаниар тооцоо хийж байна. ичсэндээ хүн ална гэгчээр өрнөөс болоод монголоо аль хэдийн барьцаанд тавиад хужаа нарт худалдцын биш үү.
2014-10-24
бүгд найрамдах монгол ард улс мандтугай:
зөв шүү дээ эзэг өвөгдийн амиараа үлдээсэн энэ газар нутаг нь өнөөдөр мөхөж байна ойлгож байна уу мөнгөтэй хэд нь энэ улсаас арилаад өгнө ард түмэн бид яах уу гэж асуумаар байна. энэ улс хэдхэн тэр луйвардаж олсон хэдэн нөхдийх биш харин ард түмний улс энийгээ санаж энэ хэдэн улс төрчдийг чангалж улсынхаа төлөө юм хийснийг урамшуулая үгүйг нь устгах цаг ирлээ энэ улс төр замхарлаа ......... бүгд найрамдах монгол ард улсын төлөө зүтгэцгээе
2014-10-24
zochin:
an zasagiin erhend garah bolgondoo ulsiig maani dorduulaad ediin zasag unagaad garah yum.
2014-10-24
zochin:
ene hun yu hiisen be gej teneg humuus huniig n yariad baih yum. harin ene zasag uls ornoo yamar baidald hurgeed bnaa gedegiig oilgodoggui yasan uher tolgoilson mulguu humuus ve? enhbayar zuv helsen baina. uneheer baidal hund baina. bankuudad zeel muudaad zeelee tulj chadahgui companiud duurch baina. ihenh bankuud mungugui bolood zeelee zogsooj baina. valutiin hansh yu bolj baigaag har l daa. tegehed yaj sohorson humuus ni ene erguu teneg an-iig sailaad zuvtguud bainaa. an manai ulsiig suiruulj bn
2014-10-24
анчин рааш:
ардчилсан хүчин чиний аав жадамба 2 бол хүнд хэрэгтэй зүйл хийсэн байх чи юу хийсэн вээ, амьтаны алуурчин, амны салиа нь арилаагүй хүүхдээ
2014-10-24
zochin:
olon ulsiin moody gees balutiin nuutsuu ene ond shabhana gsn dee.atsan huagiig zam bariad shan bn gj tarhi ugaasnii shang bud hdn jil hurteh bol. grek uls 6 jil bolood odoo l dood tsegtee unaad undiij bn yanadaa.erunhi saad maani tum bum naslag
2014-10-24
zochin:
unen bodit baidal iim baigaag hen ch anzaarahgui baigaa bish ard tumen mederch baigaa. amidral hunderch baina. gaduur yavaad haraarai. bayan hoosnii yalgaa tuildaa hursen.
2014-10-24
зочин:
сохор * дүйвээнээр гэж энэ нөхөрт монгол улс муу байвал л сайн байдаг юм байхдаа. өөрөө юу хийж гийгүүлж байсан цагаан тагтаа вэ. мэргэн буудагчдын рот байгуулах гялалзсан төлөвлөгөөгөө тасдуулж, огцрох дөхөж байсан даа шазуур зуудгүй юм бол ингэмээргүй юм
2014-10-24
зочин :
зарим хүнд л тэгж харагддаг байлгүй??хуйвалдаан, хууль бус хуйвалдаан хов живээр хөөцөлдөөд гаршсан улсууд сонин юм ярих байх даа??
2014-10-24