Сьерра-Леонд туслахыг уриалав
Сьерра-Леон улсын Ерөнхийлөгч Эрнест Бай Корома “AFP” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Эх оронд минь заналхийлж буй эбола вирусыг зогсоохын тулд олон улсаас тусламж хүсч байна. Бидэнд туслаач, гуйж байна” гэж хэлжээ. Ерөнхийлөгчийн ярилцлагын дараа олон нийтийн сүлжээнд “Бидэнд туслаач, гуйж байна” хөдөлгөөн хүчээ авч, эбола вирус дэгдсэн гурван улсад сэтгэл санаа болон эд материалын тусламж үзүүлэх хувь хүн, байгууллагууд нэгдэж эхэлсэн байна.
1
Энэхүү хөдөлгөөнд попын хатан хаан Мадонна нэгджээ. Тэрбээр “Бид чадна. Сьерра-Леонг эболагаас салж чадна” гэж жиргэсэн байна. Тус улсад эболагаар 3706 хүн халдвар авч 1261 хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн 241 нь 0-11 насны хүүхдүүд бол 56 нь 3-7 сартай жирэмсэн эмэгтэйчүүд байжээ.
“Эболаг зогсоох үүднээс Британийн Засгийн газар, Европын холбоо хамтарч 1.2 тэрбум долларыг ДЭМБ болон эбола дэгдсэн гурван улсад олгохоор болсон” гэж ДЭМБ-ын захирал Маргарет Чан мэдэгдлээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ