"Түшээдийн мессеж”-ний талаар мэдээлэл хийнэ
Мобиком үүрэн телефоны операторт компанид бүртгэлтэй, УИХ-ын гишүүдийн дугаараас, түүний өмнөөс бусад руу мессеж бичсэн тухай өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр яригдсан. Тэгвэл энэ асуудлаар Төрийн ордонд яг одоо мэдээлэл хийх гэж байна.
б
Мөн уг асуудалтай холбоотойгоор “Мобиком” группийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан хэвлэлд хандаж, мэдээлэл хийсэн. Тэд Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглаж мессеж явуулжээ. Бид асуудлыг, гарсан алдааг тодорхой болгохоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад үүрэн телефоны оператор компаниудтай хамтран ажиллаж байна” гэж мэдээлээд байгаа.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ