Гишүүдийн утасны дугаарыг ашигласан үйлдлийг шалгуулна
Өнөөдөр гар утасны зарим операторуудаар дамжин УИХ-ын гишүүдийн гар утсыг ашиглан ташаа мэдээлэл дамжуулсан асуудлаар УИХ-ын Тамгын газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
bh
“УИХ-ын зарим гишүүдийн гар утасны дугаарыг ашиглан Газрын тухай хууль, Bank of China, төмөр замын царигтай холбоотой мессежийг Мобиком болон Юнителийн сүлжээгээр тойргийн сонгогчид болон олон нийтэд тараасан үйлдэл гарлаа. Энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан иргэний халдашгүй байх эрх, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 20 дахь хэсэгт заасан хуулиар хамгаалагдсан УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хөндсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Мөн УИХ-ын тухай хуулийн холбогдох хэсэгт заасан УИХ-ын гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл нь төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахтай холбогдсон шуудан захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно.
bh
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд УИХ-ын гишүүний утасны дугаарыг ашиглаж мэдээ тараасан үйлдлийг шалгуулах болон зохих тодруулга хийх талаар холбогдох байгууллагуудад хандсан болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
mk
Энэхүү мэдээллийн дараа УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
mk
-Өнөөдөр Мобиком корпорациас мэдээлэл хийсэн. Тусгай хяналтын хороогоор энэ асуудлыг шалгуулах хүсэлтийг нэр бүхий гишүүд гаргасан байсан. Энэ бүхнийг ямар нэг захиалгат үйлдэл гэж үзвэл УИХ, Засгийн газар аюулгүй байдалд байж чадаж байгаа юу гэдэг асуудлыг сөхөж байх шиг байна. УИХ энэ асуудалд хэр хурдан хандаж, эзэн холбогдогчийг илрүүлж чадах вэ?
-Энэ үйлдэл гарсны дараа УИХ-ын дарга З.Энхболд ТЕГ-т үүрэг өгч энэ асуудлыг шалгахыг даалгасан. Мөн өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл дээр энэ асуудал яригдаж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах талаар үүрэг өгчихсөн байгаа. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж энэ асуудлыг шалгаж тогтооно. Энэ зөвхөн УИХ-ын гишүүний биш жирийн иргэний утасны дугаарыг ашиглаад ийм асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.
,l
Асуудал хариуцсан хууль хяналтын байгууллагууд нь хуулийн дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулж энэ асуудлыг шалгаж тогтооно. Өнөөдөр Мобикомоос мэдэгдэл гаргасан байсан. Гэхдээ аль ч үүрэн телефоны компаниуд өөрийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гадны нэг байгууллагаас ийм үйлдэл хийсэн байна гэж мэдэгдэхээс илүү тухайн хэрэглэгчийн захидал харилцааны хувийн нууцыг хамгаалах үүрэгтэй гэж үзэж байна.
nj
-Энэ асуудалд хэн нэгэн буруутан тогтоогдсон тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ? Энэ асуудал нэг талаасаа хууль тогтоох байгууллагад шууд халдаж байгаа, нөгөө талаасаа үндэсний аюулгүй байдалд бас халдаж байгаа хэрэг болж байна?
-Хууль хяналтын байгууллагууд эзэн холбогдогчийг нь тогтоосны дараа ямар хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн болон бусад хууль тогтоомжоор шийдэгдээд явна.
nj
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ