“Нууц гэрээ”-тэй МАН огт хамааралгүй

img

МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга, Эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн, МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар Төрийн ордоны Г танхимд хэвлэлийн бага хурал хийж, ТЕГ-аас хийсэн мэдээлэлд няцаалт өглөө. Энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

a

Мэдээллийн эхэнд МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга “Хэвлэлийн хурал хийх болсон үндсэн шалтгааныг та бүхэн мэдэж байгаа. Хэдхэн минутын өмнө ТЕГ-аас хийсэн мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэх гэж байна. Ингээд өнөөдрийн хэвлэлийн хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд, МАН-ын Эрх зүй аюулгүй байдлын газрын дарга Д.Мөрөн болон миний бие оролцож байна. Та бүхэнд саяын мэдээлэлтэй холбогдуулан мэдээлэхэд 2014 оны аравдугаар сарын 22-ны шөнө ТЕГ-ын ажилтнууд МАН-ын төв байранд хууль зөрчин нэвтэрч, албан ажлын өрөөнөөс компьютерийн хард дискийг хураан авч, улмаар манай хэвлэл мэдээлийн ажилтнуудын гэрт ямар зөвшөөрөлгүй очсон. Шөнийн 01 цагт ТЕГ-т аваачин иргэн хүний эдлэх ёстой эрхийг танилцуулахгүйгээр, ямар ч өмгөөлөгчгүйгээр олон цагаар саатуулан шалгасан гэдгийг хэлмээр байна.

a

Мөн 22-ны өдөр нь манай ажилтнуудыг дахин ТЕГ-т аваачиж саатуулсан. Эдгээр ажилтнуудыг хууран мэхлэх гэндүүлэх замаар манайд ажиллаж байгаад ажлаасаа гарсан Газрын дарга асан хүнийг хилс хэрэгт гүтгэж байгаа юм байна. Миний авсан мэдээллээр Н.Дэмбэрэлтэй өөртэй нь уулзаагүй, өөрөөс нь мэдүүлэг аваагүй юм байна.  Ман намын удирдлагуудаас хэн нэгнээс нь тодруулга мэдээлэл аваагүй байгаа гэдгийг энд хэлмээр байна. Манай байгууллагын компюьтер хард дискийг зөвшөөрөлгүй хураан авсан нь түүнийг ямар нэгэн зорилгоор ашиглах магадлал өндөр боллоо гэж бид бодож байна. Яагаад гэвэл тухайн хард дискэн дээр байсан файлуудыг манай ажилтныг өөөрийг нь байлцуулан тус бүрийг нь бүртгэж албажуулаагүй, хөндлөнгийн гэрч байлцуулаагүй ийм үйлдэл болсон байна.

a

Ер нь Монгол Улсын Ерөнхий сайд төрийн тусгай алба болох ТЕГ-ын даргаар мэргэжлийн бус хүнийг хууль зөрчин байж дахин дахин зүтгүүлсээр томилуулсаны цаад санаа нь төрийн энэ ажлыг өөрийн улстөрийн зорилгод ашиглах явдал илэрхий боллоо гэдгийг мэдэгдэх гэсэн юм. Өнөөдөр та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй шинэ мэдээллийг авсан байгаа. Би андуураагүй бол “Үндэсний шуудан” сонин дээр байсан санагдаж байна. Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ асуудлаар өөрийн саналаа хэлсэн байсан. Э.Бат-Үүл дарга хэлэхдээ, Ерөнхий сайд өөрийн шууд харъяалалд байдаг ТЕГ-т үүрэг өгч сэтгүүлчдийг шалгуулсан нь маш ноцтой үйлдэл гэж хэлсэн байна лээ. Энэ асуудалтай би санл нэг байгаа. Дээр нь тагнуулын байгуууллага бол Н.Алтанхуягын хувийн мөрдөх товчоо биш гэж байр сууриа илэрхийлсэн байна лээ. Манай Мөрөн дарга, Раднаасэд дарга хоёулаа хуульчид. Бидэнд нууж хаах юм байхгүй. Бид дараа нь та бүхний асуултад хариулна.

a

Ер нь миний харж байгаагаар Үндсэн хуулийн олон заалтууд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн олон заалтууд, Тагнуулын байгууллагын олон заалтуудыг ноцтой зарчсөн нь тогтоогдож байгаа. Ер нь бид энэ явдалтай холбогдуулаад манай намд ажиллаж байгаад гарсан ч гэсэн манай намын гишүүн Н.Дэмбэрэлийг бүхий л талаар хамгаална. Нөгөө талаар ялангуяа өнөөдлөрх эрх баригдчын бусармаг үйлдлйиг дилёлдэн олон нийтэд үнэн бодитой мэдээлэл хүргэж байгаа нийгмийн ёс зүйн манаач боллсн сэтгүүлчдээр энэ засгийн газар тагнуулдын абгйууллагаар оролдуулах асуудал сүүлийн үед ихэслээ. Тийм учраас сэтгүүлчдийн эрх ашигт халдсан үйлдэлтэй манай нам тууштай тэмцэнэ. Та бүгдийг хамгаалалтдаа авна гэдгийг албан ёсны байр сууриа илэрхийлж байна. Хоёрт, манай ажилтнуудыг хууль бусаар шалган мөрдсөн ТЕГ-ын ажилтнуудыг хууль журмын дагуу хэрхэн ажилласан гэдгийг холбогдох байгууллагуудаар шалгуулна. Дараагийн нэг ажил гэвэл хууль бусаар томилогдсон ТЕГ-ын даргын гаргасан бүх шийдвэр, хийсэн үйлдэл хуулинд нийцэж байгаа юу, үгүй юу гэдгийг шалгуулна.

a

Мөн түүнчлэн та бүхэн мэдэж байгаа. УИХ-ын нэгдсэн чуулганаар яригдсан асуудал.  Би он сарыг нь сайн санахгүй байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын өрөөнөөс илэрсэн чагнах төхөөрөмжийг ТЕГ-ын мэдээлллийг үндэслэсэн гэх Ерөнхий сайдын мэдэгдлийг холбогдох эрх бүхий байгууллагаар шалгуулна. Ер нь миний хэлэх гэсэн үг бол МАН зүгээр нэг улстөрчийн захиалгаар доог тохуу болдог байгууллага биш. Манай нам Монгол Улсын төрийн хууль тогтоох джжд байгууллагад албан ёсны бүлэгтэй. Нийт сонгогчдын 50 орчим хувийн дэмжлэг авсан 26 гишүүнтэй. Энэ 26 гишүүндээ хандаж энэ асуудлуудаар тусламж, дэмжлэг хүсэж байр сууриа илэрхийлнэ. Миний ярьсаны дараа манай хоёр дарга тодруулах юм байвал тодруулаад дараа нь та бүхний асуултад хариулна”.

a

МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд, “Энд бид нэг зүйлийг их сайн ойлгох хэрэгтэй. ТЕГ ямар гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг юм. Энэ байгууллага Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу 23 төрлийн гэмт хэргийг шалгадаг. Энэ дотор юу байдаг вэ гэхээр Төрийн эрхийг хууль бусаар авах, эх орноосоо урвах, хуйвалдаан зохион байгуулах, хорлон сүйтгэх, зандалчлах, хорлон сүйтгэх зэрэг хэргийг шалгадаг. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайдын эрхлэх асуудалд харьяалагддаг гэдэг утгаараа  хоёр намын даргад холбоотой яман нэгэн асуудлаар сөрөг хүчнийхээ байр луу дайран орж, Ерөнхйисайдын гар хөл болж яваа нь үнэхээр бйаж боломгүй юм. Энэ бол үе үеийн Ерөнхий сайдуудын үед гарч байгаагүй хэрэг юм. Хоёрдугаарт, ТЕГ-ын энэ явуулж багйаа үйлдэл нэг удаадаа биш ээ. Өмнө АТГ-г бас Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар ажилтнуудыг нь шалгаж байсан. Та бүхэн мэдэж байгаа. Төв аймгийн хорих газарт болсон асуудлаас үүдэн АТГ-ын ажилтныг шалгаж байсан. Дараа нь энэ  хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудлыг нууцыг илчлэхгүй, энэ уулзалтыг илчлэхгүй, нууц гэсэн баримтанд гарын үсэг зуруулаад асуулт байцаалт явуулдаг ийм үйлдлүүд байна.

a

Тэрний дараа нь Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар хэсэг хуульчдын гаргасан гомдлыг ТЕГ дээр шалгаж байсан. Өарт нь хамаагүй асуудал. Дөрөв дэх нь энэ сөрөг хүчний дарга. Энэ бүхний цаана юу харагдаж байна гэхээр нийгмийн нүд чих болсон болохгүй бүтэхгүйгү нь ярьдаг хэлдэг газрууд руу хяналт тавьдаг хэвлэл мэдээллийн байгууллага руу, албан тушаалтнуудын авилга хээл хахуультай холбоотой асуудлаар шалгадаг АТГ руу, дээрээс нь сөрөг хүчин хяналтаа тавиад ажиллаж байгаа намын ажилтнуудтай холбож, гүтгэж, хэрэг хүлээлгэдэг хэлбэр лүү шилжиж байгаа нь байж боломгүй үйлдэл юм. Хэрвээ үнэхээр эд нар хэвлэл мэдээллээр гарсан болгоныг шалгадаг юм бол өнөөдөр энэ С.Баярцогтыг шалгахгүй байгаа юм. Энийг өнөөдөр шалгах ёстой. Энэ Үндэсний зөвшилцөх Засгийн газар гэсэн хуурамч материалыг яагаад шалгахгүй байгаа юм. Ерөнхий сайд, эсвэл АН-ын даргын нэр орсон материалыг шалгадаг бусад хүнийг яагаад шалгадаггүй юм бэ гэсэн асуулт яах аргагүй урган гарч байгаа юм. Тэгэхээр ТЕГ хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ёстой. Энэ асцуудлаар МАН дан ганц хэвлэлийн хурал хйигээд орхихгүй. Энийг цаашдаа тасралтгүй үзэж дуусгаж шалгахын төлөө ажиллана гэдгээ хэлэх ёстой болов уу”.

a

МАН-ын Эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн, “За би хэдэн зйүл нэмээд хэлчихье. Миний хувьд хууль хяналтын байгууллагад 30 гаруй жил ажилласан. Тусгай байгууллага, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Саяын гарсан үйлдэлд эмзэглэж байна. Хувь хүнийхээ хувьд ч эмзэглэж байна. Хамгийн гол нь манай тагнуулын байгууллага Монгол Улсны нүд чих болсон газар. Тагнуулын байгууллага юу хийх ёстой юм бэ, ямар иргэн шалгах ёстой юм бэ гэдэг нь цөм хуульчлагдсан байдаг юм. Сая манай Раднаа дарга хэллээ. Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлд Тагнуулын байгууллага шалгах хэргүүдпийг заачихсан байгаа. Энэ нь ерөнхийдөө төрийн эсрэг үйлдлийг л шалгах үүрэгтэй байгууллага. Гэтэл улстөрийн намын байранд ямар ч Прокурорын зөвшөөрөлгүй орж,  манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнаас тайлбар авсан, өрөөнд нь үзлэг хийсэн үйлдэл хийжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд нэг тодорхой заалт байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хойшлуулашгүй ажиллагааг шөнийн цагт хийнэ гэсэн заалт бий. Энэ заалтийг зөрчсөн байна.

a

Хоёрдугаарт, манай хэвлэл мэдээллийн ажилтны компютерээс хард дискийг нь хураан авсан байна. Байцаан шийтгэх хуулинд зааснаар аливаа эд зйүлийг хураан авсан бол тэмдэглэл хөтлөх, хөндлөнгийн гэрч байлгах, хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг байлцуулж эд зүйлийг хураан авна гэсэн заалтыг эхний байдлаар зөрчсөн байна. Энэ мэт хууль зөрчсөн ажиллагааг явуулсан байна. Үүнээс гадна хуулийн байгууллагууд улстөржсөн үйл ажиллагаа их явуулдаг боллоо. Цагдаагийн байгууллага улстөржсөн ажиллагаа явуулаад эхэлсэн та бүхэн мэдэж байгаа. Одоо ТЕГ явуулаад эхэллээ. ТЕГ хуулиар хүлээсэн үүргээсээ гадуур ийм хууль зөрчсөн ажиллагаа явуулаад эхэллээ гэж би ойлгож байгаа. Нотлох баримт гэж ярьдаг. Нотлох баримтыг хуулийн дагуу хурааж авсан бол нотлох баримтын хэмжээнд үнэлнэ гэж хуулинд үаасан байгаа. Гэхдээ ямар нотлох баримт болгосныг би мэдэхгүй байна. Тийм учраас тагнуулын байгууллага болон хувирч байгааг би хэлмээр байна.

a

Үндсэн хуульд заасан “Хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр заасан 6 дугаар заалтыг зөрчиж байна гэж бид үзсэн. Манай хэвлэл мэдээллийн ажилтныг хуулийн бус аргаар уулзсан болох нь түүнээс тодруулахад ажиглагдсан. Үндсэн хуултнд заасан дагуу бол эдлэх хэд хэдэн эрх байдаг. Үүний нэг нь өөрөө өөрийнхөө эсрэг болон гэр бүлийнхээ хүний талаар мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тэгэхээр шөнийн цагаар тулагн шаардаж мэдүүлэг авсан байдал ажиглагдсан. Энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж ойлгож байгаа. Бүх үзлэг нэгжлэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу яаж бичигдсэн байна тэр дагуу явах ёстой. Намын байранд орох бол намын байрны ашиглалтын захиргаанаас хүн байлгаж байгаад эд зүйлийг хураан авах заалттай. Ийм үйл ажиллагаа явагдаагүй.  Энэ мэтчилэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Тагнуулын байгууллага мэдээж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Хууль хэрэгжүүлж ёс зйүтэй үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ байдлыг холбогдох байгууллагад нь хандаж шалгуулах болно гэдгээ мэдэгдэж байна.

a

Энэхүү мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

a

-Н.Дэмбэрэл гэдэг хүн хэзээ, ямар шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн  юм бэ. Одоо энэ хүн хаана ямар албан тушаалтай яваа вэ?

-Н.Дэмбэрэл намын ерөнхий нарийн бичгийн даргад өнгөрсөн дөрөв дэх өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа. Гэтэл хоёр намын даргын гарын үсэг зурах ажил хагас сайн өдөр болсон шүү дээ. Тэр шалгаад байгаа “нууц” гээд байгаа мэдээлэл хоёр дахь өдрөөс мэдээлэгдэж эхэлсэн. Тэгэхээр өмнөх долоо хоногийн дөрөв дэх өдөр ажлаа өгсөн хүн ажил дээрээ ирээд ийм юм хийгэдэ явах уу үгүй юу. Нөгөө талаар тэр хүн ажлаа өгөөд явсан. Бид нар араас нь холбоо барих ямар нэгэн оролдлого хийгээгүй.

a

-Одоо тэгэхээр энэ хүний албан тайлбарыг авах боломжгүй гэж МАН үзэж энэ хурлыг хийж байгаа юм уу. Энэ хүнээс өөрөөс нь албан тайлбар авах боломжгүй гэж байгаа юм уу. Мөн өргөдлөө өгсөн гэж байна. Өргөдлөө өгсөнөөс хойш хуулийн дагуу нэг сар ажиллаж байж ажлаа өгдөг. Эсьэл өргөдлөө өгөнгүүт нь ажлаас халчихдаг юм уу?

-Ер нь бол хувь хүний асуудал шүү дээ. Ажлаа өглөө гээд оронд нь ажиллах хүнээ олчихоод явсан. Яг өөрөөс нь мэдүүлэг, тайлбар авах эрэх нь энэ шалгаж байгаа хүмүүст байгаа ш дээ. Бид нар тэднийг хорихгүй.

a

-Н.Дэмбэрэл гэдэг хүнийг Тагнуулынхан өөрийг нь байцаасан юм уу. Хэвлэл мэдээллийн ажилтан гээд байгаа нь танай олон нийттэй харилцах ажилтнуудыг байцаасан юм уу. Энэ хүмүүс манайхаас ийм зүйл гарсан гэж мэдүүлсэн учраас өнөөдөр ТЕГ-аас албан ёсны мэдээлэл өгсөн гэж ойлгож байгаа. Та бүхний мэдээлэл болохоор хууль зөрчиж байцаалаа гэдэг зйүлийг л хэлээд байна. Тэгэхээр танайхаас ийм зүйл гаргаагүй гэх гээд байгаа юм уу, эсвэл хууль зөрчлөө гэдгийг хэлэх гээд байгаа юм уу?

-Ер нь бол та бүхэн сайн мэдэж байгаа. Хүний нэр төр эрхэм. Хүний хэрэг хийсэн, хийгээгүй нь хэзээ тогтоогддог вэ гэхээр шүүхийн эцсийн шатаар тогтоогдсоны дара аэнэ хүн ийм хэрэг хийжээ гэдэг эь тогтоогддог. Гэтэл ийм шүүхэд очих нь бүү хэл миний олж авсан мэдээллээр өөрөөс нь ч ийм мэдүүлэг аваагүй байгаа юм. Манай нэг гэрээт ажилтан залууг гэнэдүүлэх, хууран мэхлэх, айлган сүрдүүлсэн ч юм уу тэр залуу маш их айдастай байгаа. Тэр залуугаас хард дискийг нь авсан. Хард дискийг нь ямар зорилгоор ашиглах гэж байгаа юм мэдэхгүй. Хард дискэн дээр нь баахан монтаж хийчихээд ийм юм байсан гээд л явах гэж байгаа байх л даа.

a

-Тэгэхээр албан тайлбар нь энэ асуудлыг үгүйсгэж байна гэсэн үг үү, эсвэл хууль зөрчиж эдгээр үйлдлүүдийг хийсэн гэж ТЕГ-ын буруутгаж байгаа юм уу. Эсвэл биднийг ийм мэдээлэл огт гаргаагүй байхад гаргасан гэж олон нийтэд мэдээлж байна гэсэн зүйлийг гаргаж байгаа юм уу?

-Ер нь тагнуулын байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэдгийг хуулийн дагуу бид хэллээ шүү дээ. Хуулин дээр үзлэг нэгжлэг хийх, эд зүйл хураан авах, хүн байцаах зэргийг хуульчилсан байдаг. Энэ хуулийн заалтыг зөрчсөн. Мөн бид гүтгэлгийн чанартай зүйл явуулж байгаа учраас хэвлэлийн хурал хийж байна. Нотлох баримт гэж хуулийн дагуу хурааж авсан, бэхжүүлж авсан ийм л зүйлийг хэлнэ шүү дээ. Сая сэтгүүлч хэлсэн өргөдлөө өгсөн бол сар ажиллана гэж байна. Тийм хууль байхгүй өргөдлөө өгсөн л бол явлаа. Тэрний дагуу тушаал шийдвэр гарч тэр хүн хамааралгүй болно шүү дээ. Сая  Гантулга дарга хэллээ. Манай хард дискийг авсан гэж байгаа шүү дээ. Тэр хард дискийг намын байранд хурааж авахдаа тэмдэглэл үйлдээгүй. Уг нь хурааж авахдаа тэмдэглэл үйлдээд гарын үсэг зуруулаад хурааж авах ёстой. Хоёрдугаарт бас нэг үйлдэл нь хард дискэнд тэр дор нь үзлэг хийх ёстой байсан тэгээгүй. Дотор нь юм нэмээд хийчихийг үгүйсгэхгүй. Одоо техник хөгжчихсөн. Бид энэ дээр их эмзэглэж байгаа.

a

-Тэгэхээр тэр нууц гэрээ ил болгосонд МАН огт хамааралгүй гэх гээд байгаа юм уу, эсвэл баримтыг олж авахдаа хууль бус аргаар олж авсан гэх гээд байгаа юм уу. Яг энэн дээр тодорхой хариулт өгөөч?

-Хамааралгүй гэдгийг зөндөө олон хэлж байна. Гүжирдлэгийн шинжтэй хилс хэрэг. Ер нь бол ойлгомжтойгоор бид ярьж байна. Манайд огт хамааралгүй. Энэ бүхэн дээр нэмж хэлэхэд намын тухай асуудал ярихад намын удирдлагуудаас ядаж нэг хүнийг Тагнуулын байгууллааг шалгах ёстой байсан. Өнөөдөр тэнд ажиллаж байгаа газар хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга нараас нэг ч хүнийг нь асуугаагүй, албан ёсоор тайлбар аваагүй байж гэрээт нэртэй нэг ажилтны ярьсан гэх зүйлийг хэрэг болгож гаргаж ирж байгаад л их харамсаж байна. Энэ бол албан ёсоор ийм зүйл байхгүй.

a

-Гэрээт ажилтан ажлынхаа байранд байсан юм уу?

-Би та нарт дахиадл нэг зүйлийг хэлчихье. ТЕГ-ын ажилтнууд манай гэрээт ажилтан болон хэвлэлийн ажилтныг түр саатуулах явцдаа хүссэн хүсэлт нь байгаа. Тэд намынхаа удирдлагад хэлж болохгүй. Хэлээд хэрэггүй биз дээ. Тэгж өндөр авахуулаад яах юм бэ гэдэг яриа гарсан байгаа юм. Иймэрхүү л юм болоод явж байна. Магадгүй өнөөдөр манай хүмүүсийг ингээд явж байна. Маргааш хэн нэгэн эрэн сурважлах чиглэлээр ажиллаж байгаа хүнийг ингэхэд ойрхон байна гэсэн үг. Би нэг зүйлийг хэлмээр байна. Н.Дэмбэрэл гэдэг хүн бас манай хоёр хүн, www.zaluu.com сайтын сэтгүүлч, хэд хэдэн сонины сэтгүүлч, твиттер эзэмшиж байгаа хүмүүсийг ТЕГ-т дуудаж, шалгаж асуусан байна. Энэ бол бодитой зүйл.

a

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

áàòàà:
àðàé ÷ äýíäýæ áàéíà ìîíãîëä òàéâàí àìüäðàõ íºõöºë àëãà ÿìàð ÷ õ¿íèéã ãýìò õýðýãò õîëáîãäóóëàõ àìàðõàí áîëæ äýý.óëñ òºðæèõ ºº áîëèî÷ àëòàíõóÿãûã õóðäàí îãöðóóëàõ õýðýãòýé
2014-10-29
áàòàà:
àðàé ÷ äýíäýæ áàéíà ìîíãîëä òàéâàí àìüäðàõ íºõöºë àëãà ÿìàð ÷ õ¿íèéã ãýìò õýðýãò õîëáîãäóóëàõ àìàðõàí áîëæ äýý.óëñ òºðæèõ ºº áîëèî÷ àëòàíõóÿãûã õóðäàí îãöðóóëàõ õýðýãòýé
2014-10-29
áàòàà:
àðàé ÷ äýíäýæ áàéíà ìîíãîëä òàéâàí àìüäðàõ íºõöºë àëãà ÿìàð ÷ õ¿íèéã ãýìò õýðýãò õîëáîãäóóëàõ àìàðõàí áîëæ äýý.óëñ òºðæèõ ºº áîëèî÷ àëòàíõóÿãûã õóðäàí îãöðóóëàõ õýðýãòýé
2014-10-29
kkkk:
ter neg nuuts geree geed baigaa yumig ni unshsan. yamar ch teneg hun tiim ilerhii baidlaar busdig gutgeh teneg utga aguulgatai yum hiihgui l baih. herev uneheer guniig heregt unagah yum hiih gevel ilerhii hachin yum bichihgui baihoo. zugeer l sensaats uusgej hor hutgah zorilgotoi yum baih
2014-10-27
zochin:
ene murun uih-d devshihdee zorigiin allagiin ezniig olj ugnu gej gishuun bolcihood ard tumniig huursan. odoo man-iin ner garanguut olon ium iariad duugardag huniig ard tumen unemshigui. ta zorigiin aluurcing olj ugc baij olon ium iari. cinii ug hudal ucir cinii ugend hen c itgehgui. man-iin buruutai ajillagaa unen baigaa tul ci duugarc baina gej oilgoh ni zuv ium baina.
2014-10-26
chuluunbaatar:
hu nam ch hezee ch oorchlogdihgui um bna doo. dandaa hun huurch iim teneg um yarij yavdag. ard tumniig munhag gej boddog bodloosoo salsan tsagt l songuulid yalah tuhai bodson ni deerdee. 2 honogiin omno ni ajlaasaa halagdsan bsan gene uu. uund chini hen itgeh um be. jaahan oor shaltgaan oloochdee. guij bna. ta nar humuusiin eleg doog bolj bna.
2014-10-26
so bin:
ene medeeleliig uguisgej bgaa balmad buduuleg humuus bol altankhuyagiin tsalinjuuldag jirgeech nar ta nar ard olnii tolgoig erguulhees ungursun shuu mongol ulsiig man udirdaj bhad araich iim baigaagui bi alich nam bish odoo harin man-d el*er shiidej bga jiriin l irgen deed bolovsroltoi zaluu khun bna
2014-10-25
зочин:
uls toriin bux namuudig tatan buulgaad snineer zoxion baiguulmaar bna, ali cn nam xereg alga, alind cn butelgui noxod olon bna, eronxiilogcniin zasaglaltai cn bolmoor um uu
2014-10-25
jujig:
ter nuuts geed bgaa havsraltyn zohion bichleg, nairuulgyg shinjihed man hiigeegui bolov uu gej sanagdsan. arai l heterhii sanaanaasaa zohioson, tun hiimel ug nairuulgatai bolson bna leedee. logik sanaagaar ni hen hiisen baij bolohyg ni tanij chadah mergejliin humuus bdag bailgui dee. yag l hunii body language unshihtai tustei shuu dee.
2014-10-25
moron bol ayultai hun:
moron bol ayultai hun s.zorig -n heregiig yuo bolgoloo odoo man d baidag yum uu sonin yumaa
2014-10-25
;klukj:
алтанхуяг албан тушаалын шуналаас болж, шаварт хутгалдсан өөртөө хань татаж, өөрийн хүнээрээ өөрийнхөө хүссэн үгийг хэлүүлж, мэхэндээ оруулж, цаг хожиж байгаа юм. сонгуульд ман-ын саналыг хуваах гэрээ хийсэн гэдгийг бат-үүлийг огцруулах ан-ын хэсэг нөхөд хэлж батлаад байгаа.үүнийг ман хурдан шалгуулж, нэг талд нь гаргаж нэрээ цэвэрлэж авах хэрэгтэй.
2014-10-25
irgen:
teg barimttai avsanaa olsnoo ard tumend xeleed delgeed uguu tegsen ch naaduul chini guriideg zangaa tavixgui boxir uls tur man aas l garna
2014-10-25
man gishuuded:
man aas uur ingej nuust bish zuiliig nuust bolgoj xor nairuulax nam mongold baixgui yag xiideg zuilee xiix stagt ni xiij uursduu xorondoo xordloo nuuree xaruullaa zasax gej tailbarlax tusam onigoo bolnoo shivshig kkkkkkk
2014-10-25
zochin:
yag l khuuchin kommunistuudyn arga daa , man-ynkhan mongolyn khugjliig kharkhyg khusdegguy durakuud daa
2014-10-25
zochin:
yag l khuuchin kommunistuudyn arga daa , man-ynkhan mongolyn khugjliig kharkhyg khusdegguy durakuud daa
2014-10-25
ман-гасийн арми сөнөтvгэй:
муусайн ман-гарууд дандаа муу vйл хийж явдаг шдээ.засаг жаахан бужигнасан чинь шалгагдаж байгаа шалгагдах магадлалтай гэмт хэргvvд нь замхарчих юм шиг ,бvгдээрээ засагт гарчих юм шиг бодож хvний санаанд ормооргvй vйлдэл хийх юм.та нар зайлаагvй цагт монгол улс хзээ ч хөгжихгvй.улс орон тогтворгvй ард тvмэн ядуу буурай байх тусам ман-гар ман-гасууд баяр хөөрөөр бялхдаг.өмхий ялзарсан газар өт хорхойны амьдрах хамгийн таатай орчин
2014-10-25
гишүүн:
дэмбэрэл, миеэ энхболд нар хамт хийсэн хэрэг байна доо
2014-10-25
12345:
нуухаа авах гээд хулгайгаа ярина гэгч.........муу нуухаар сайн илчилчихээч
2014-10-25