Улаанбаатарт 3 хэм дулаан байна
Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн хойд болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говь болон зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар хүйтэрч 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, баруун зүгийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
f УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 2-4 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ