Мессежинд болгоомжтой хандахыг сэрэмжлүүлэв

img

Өчигдөр оройн 22.00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар шуурхай мэдээлэл хийжээ. Тэд "10 дугаар сарын 23-ны шөнөөс эхлэн зарим иргэдийн гар утасны дугаарыг ашиглан тухайн гар утсыг эзэмшиж байгаа иргэн явуулж байгаа мэт санал асуусан, өдөөн турхирсан шинжтэй мессежүүдийг олон мянган иргэд рүү явуулж эхэлсэн байна. Мобиком, Юнител зэрэг гар утасны оператор компаниуд уг үйлдлийг зогсоох оролдлого хийсэн боловч зарим мессежүүд иргэдэд үргэлжлэн хүрсээр байна. Тэр дундаа УИХ-ын зарим гишүүдийн нэр, утасны дугаарыг ашиглан тэднээс ирүүлж байгаа мэтээр иргэд сонгогчид руу нь хандсан өдөөн хатгалга бүхий мессеж олноор хүрсэн нь ард иргэдийн гайхшлыг төрүүлээд зогсохгүй, уур бухимдлыг нь ч хүргэх хандлагатай байна. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү үйлдлийг таслан зогсоох, хаанаас, хэн зохион байгуулж байгааг яаралтай олж илрүүлэхийг Тагнуул, Цагдаа, холбогдох хууль хяналтын байгууллагууд, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мобиком, Юнител компаниудын удирдлагуудад даалгасан" гэдгийг мэдээлэв.  Оператор компаниуд уг мессежүүдийг гадаад улс орнуудаас явуулсан гэж мэдэгдсэн бөгөөд Монгол хэлээр бичигдсэн уг мессежүүдийн эх сурвалж нь Монгол Улсаас гарсан байх магадлалтайг хэлж байна. Тиймээ иргэдийг аливаа мессежид анхаарал болгоомжтой хандахыг сэрэмжлүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хүүш:
алтанхуяг гэдэг хонийг бат-үүл гэдэг чоноор солиод яахав ээ. нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй ээ гэж.
2014-10-26
уошөытос:
алтанхуягыг огцруул батүүлийг оронд нь сонго
2014-10-26
иргэн:
барьж чадахгүй шдээ
2014-10-26
zochin:
ta nar ard tumnii sanalyg udaa daraa har mashinaar hakerdaj uih,erunhiilugchiin songuuliig luivardsan chini yu bolj taarav
2014-10-25
12345:
tomor zamiin asuudlaas ard tumnii anhaarliig holduulah gesen bashir arg
2014-10-25
zochin:
skytel chini haa ochij nomer ni garna dajgyi.mobi bol hyn alyylj baisan ch toohgyi ium bainaleedee.odoo l neg medej genedee.
2014-10-25
би бид:
болгоомжтой хандах гэдэг нь хэзээ ч битгий итгэ гэсэн үг үү
2014-10-25
мүонт:
odoo мүонт гарч байгаа цагаан дуганы гэгээ киног манай төрийнхөн үзээ эв эе.билэгдсэн их сайхан яг энэ эвгүй цаг өдрүүдэд их зөв кино байна шүү,, та хэд минь.нам.төр гэж хуваахглахгүй төр улсаа.төвхнүүлээ бид чинь.их үүх түүхтэй туулсан жаргал ч.бий үзсэн амссан зовлон ч.ихтэй улс гүрэн шүү дээ, төрийн мэлмий бат орших цаг шүү одоо
2014-10-25
irgen:
mobi ene asuudaliig shiideh estoishdeee.
2014-10-25
irgen:
manai suljee teheer muu l bna daaa hakerduulaaaal tor zasgiihan ni utsaa hakeduulaal gadadiihand bol iim ym boldguishdeee.
2014-10-25
zochin:
хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хамгаас чанга орилдог шиг ан.ынхандаа суудал амлаад хэсэгтээ монголын төрөөр тоглсон, 2 жил болоод буруу хийсэн үйл нь тогой дээр нь гараад суудал нь өнцөгдөхөөр махн.ны авилгаын загалмайлсан эцэгтэй нэг хөнжилд орж нэг үзээд намынхандаа адлуулаад ирхээрэй худлаа шуугайн гаргаж өрөвдүүлэх тактек.руу шилжиж байна уу? хичээн удаа ингэж дэн дун байхуудээ чиний нэр чинь ч *тай хутгалдлаа, монголын төр ч сульдаанд орлоо. одоо наад олон угсараа мэхэндээ өрөө ч ороогдож дууслаа? болихын бишүү ядаж ухамсараарай өөрөө суудлаа өгчүүл нэр чинь арай л цэвэр үлдэх байхдаа үгүй бол мэдээж гал хамийнхаа замаар оймс чинь мэдэж байгаа биздээ?
2014-10-25