Байгаль хамгаалагчдад 300 мотоцикль гардууллаа
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, 29 сав газрын захиргаадыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд сав газрын захиргаадын төлөөлөл, байгаль хамгаалагчдад 300 мотоцикль гардуулах ёслол Дамбадаржаа дахь Ойн судалгаа хөгжлийн төвийн Модлог ургамлын цэцэрлэгт боллоо. Ёслолд БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга О.Гантулга, Усны мониторингийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм, Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Давааням, Сав газрын захиргаадын төлөөлөл, байгаль хамгаалагч нар оролцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ