Бэр цэцгийг Үндэсний бахархалт цэцгээр зарлалаа

img

Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт "аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх" тухай тусгасны дагуу 2012 онд шонхор шувууг "Үндэсний бахархалт шувуу", 2013 онд Бурхан Халдун хайрхныг "Үндэсний бахархалт хайрхан" хэмээн зарлаж Засгийн газрын тогтоол гаргасан.

ө

Тэгвэл энэ жил Үндэсний бахархалт цэцгийг зарлуулахаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас иргэд, судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулан хоёр сарын турш судалгаа явуулжээ. Алтанхундага, бэр цэцэг, шүүдэрцэцэг, вансэмбэрүү, алтангагнуур, цагаан цээнэ, говийн хялгана зэрэг 9 цэцгээс  Бэр цэцэг хамгийн олон санал авчээ. Санал асуулгад ургамал судлаачид, багш, оюутнууд, эрдэмтэн докторууд болон цэцэг ажиглах аялал зохион байгуулдаг аялал жуулчлалын тур опеаротор, жуулчид зэрэг 1000 гаруй хүн хамрагдсан байна. Тэд Монголын бэр цэцэг эх орны бүх нутгаар тархсан, зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг, таримлаар ургуулахад арчилгаа бага шаарддаг, ургамлын өвчлөлд бараг өртдөггүй, хатуужил тэсвэртэй, цэцгийн зах зээлд гарах, хязгааргүй өсөн дэлгэрэх чадавхитай гэж үзсэн байна.

ө

Тиймээс Засгийн газрын хуралдаанаар бэр цэцгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн билэгдэл болгон "Үндэсний бахархалт цэцэг"-ээр өргөмжлөн зарлалаа. Бэр цэцгийн үндэсний бахархлаа болгосон анхны орон нь Монгол аж. Одоогийн байдлаар үндэсний бахархалт цэцэгтэй 153 орон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asaa:
цагаан уул цэцгийг л бахархалт цэцэг болгомоор юм. монгол төгрөгөн дээр ч өргөмжлөгдсөн юм шүү дээ. одоо ч солиотой хүн жаахан чангахан орилоход л бүх зүйл ок болоод явчихдаг амар болж дээ
2014-10-27
zochin:
ene yavch ber tsetseg bish. manaid urgadag ber tsetseg chini hoh ongotei sh dee.
2014-10-27
12345:
өөр сайтнаас зураг хуулахаа болиорой
2014-10-26
хүргэн цэцэг:
хүргэн цэцэг
2014-10-26
zochin:
elbegdorjoos eldev zolbin sanaa ih garna shuu.muunii shashny yosolgoog mongol yosolgoo gej uhuulaad bidniig ballah shahsan * daa
2014-10-25
тайлбар:
яагаад бэр цэцэг гэж? тайлбар хэрэгтэй! цэцгэн хенжил дунд байдаг орон ганц цэцэг бахархаад байхдаа ч яахав дээ энэ зураг дээрхи бэр цэцэг мен уу?
2014-10-25
zochin:
tsetseg tegeed undesnii baharhal bolj baina uu
2014-10-25
books:
ene ug ni tiim ch onovchtoi bish l asuudal heleltsjee. tertusmaa, ber tsetsgiin nuguu ni hurgen tsetseg gej golduu hamt taridag shuu dee mongolchuud. negiig ni sugalj deedleh zuv uu?
2014-10-25
zochoon:
"үндэсний бахархалт ?" geed l urgeljleed baih yum bn. mun uu?
2014-10-25
for what? :
ene yund heregtei yum be?! oor yum hiih uhaan, setgel alga uu?! mon ch ih dunhuu dunhuu yum hiih yum daa hairan tsag, zav!!!
2014-10-25
zochin:
bansemberuu baimaar ...
2014-10-25