Хэт даврагчдын гол эзнийг олно

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон болон Германы Канцлер Ангила Маркель нартай Иракийн хэт даврагчдын асуудлаар өчигдөр видео хурал хийсэн тухай “AFP” агентлаг мэдээллээ. Видео хуралдааны үеэр Обама хэт даврагчдын жинхэнэ эзэн буюу хөшигний цаанаас санхүүжүүлдэг гол эзэнг нь яаралтай эрэн сурвалжилж, барих нь хамгийн зөв алхам хэмээжээ.

1

Тэрбээр “Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдади бол тус бүлэглэлийн жинхэнэ эзэн биш. Энэ бүлэглэлийг санхүүжүүлж, хэт даврагчдыг зэвсэг, хоол хүнсээр хангадаг хүнийг нь барих хэрэгтэй. Энэ эрхмийг олоогүй цагт НҮБ, “НАТО”, АНУ, Британи, Герман, Австрали хүчээ нэгтгэсэн ч тэднийг газрын хөрстэй тэгшилж чадахгүй. Тиймээс бид хэт даврагчдыг санхүүжүүлдэг гол эзнийг олох хэрэгтэй. Одоо агаараас өгч буй цохилтоо багасгаж, хэт даврагчдыг санхүүжүүлдэг эзнийг нь барьж, дэлхийн шүүхийн өмнө авчрах хэрэгтэй” гэж хэлжээ.

Энэхүү саналыг Канцлер дэмжсэн ч агаараас өгч буй цохилтоо багасгах нь Иракийн энгийн номхон иргэдэд хэтэрхий аюултай гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

амабо:
зөнөг хөгшин өөрийнхөө юмыг нуучихаад хэн хаана нуусан гээд эрээд загнаад байдаг шиг юм болж байна. агаараас зэвсэг хаяж өгчихөөд булаачихлаа гэж хэлнэ. өөрсдөө дайн өдөөчихөөд гол эзнийг нь олно гэнэ үү??? хар сармагчин чинь.
2014-10-27
aimhai obama:
aimhai obama
2014-10-26