Блум: Селена надад таалагддаг
Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум залуу дуучин Селена Гомезийг өөрт таалагддаг гэжээ. Тэд өнгөрсөн пүрэв гаригт Канадад шашны айлчлал хийж буй Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтанд бараалхсан юм. Блум, Селена нар хэвлэлийнхэнд харилцаагаа мэдэгдэхийг хүсээгүй учир өөр өөр онгоцонд сууж, Канадад очсон даруйдаа “Flower 5” буудлын 4 болон 11 давхарт тусдаа өрөө авчээ.
1
Хэдий тэд бусдаас нууцлахыг хүссэн ч Селенагийн дотны найз Анжелко тэдний хамтдаа авахуулсан гэрэл зураг, хоолонд орж буй бичлэг зэргийг нь “TMZ” сайтад өндөр үнээр заржээ. Тэрбээр “Би тэдний харилцааг хүн бүр мэдээсэй гэж хүссэн. Намайг уучлаарай” гэжээ. Дээрх мэдээллийг Селенагийн агентлаг батлахгүй байгаа ч жүжигчин залуу “Селена надад таалагддаг” гэж “Dailymail” сонинд ярьжээ. Тэрбээр “Селена эмэгтэй хүнийхээ хувиар надад таалагддаг. Хэрвээ хүсвэл, яагаад болохгүй гэж. Би ганц бие, тэр ч ганц бие” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ