Тэргүүний Сууц өмчлөгчдийн холбоодтой танилцжээ

img

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Тэргүүний үйл ажиллагаатай “Ганбагана”, “Байгууламж”, “Тэгш” СӨХ-ны ажлыг танилцуулж, туршлага судлуулах өдөрлөг зохион байгуулсан байна. Тус өдөрлөгт Дүүргийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах, тус хорооны Засаг даргын ажлын алба, СӨХ-ны дарга, жижүүрүүдийн хамт оролцжээ.

ы

Энэ үеэр 5-р байрны 2-р орцны цэвэрлэгээ, 5а байранд хийгдсэн засварын ажлын чанар болон 21-р байрны орцнуудын орчны цэвэрлэгээ, цэвэрлэгээний материал, жижүүрүүдийн байртай танилцсан байна. Энэхүү арга хэмжээ нь СӨХ-ны үйл ажиллагааг жигдрүүлэх, цаашид шинэлэг, бүтээлч байдлаар санал санаачилга гарган ажиллахад нь хорооны зүгээс дэмжлэг үзүүлэх, оршин суугчдыг тав тух, эрүүл аюулгүй, цэвэр хороо болох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан аж.

ы

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сөх-үүдын санхүүгийн баримтанд хяналт тавьж шалгадаг байгууллага гэж байна уу зөвхөн тус байрны оршин суугч дотроос нэг хяналтын гишүүн гэж томилдог тэр хүн нь санхүүгийн мэдлэг байхгүй учраас сайн шалгаж чадахгүй шүү дээ . байрны подвалуудад олон түрээслэгч байдаг оршин сууж байгаа хүмүүс тэднээс оруулж байгаа төлбөрийн хэмжээг мэддэггүй.хурлаа хийдэггүй байрны их засварыг хийдэггүй ийм сөх-үүд схд-н 1 хороололд зөндөө байна шүү дээ
2014-10-27
эрдээ:
байрны талбайн хэмжээгээр харилцан адилгүй сөх-ийн төлбөр манайхаас аваад байх юм энэ зөв үү дундын өмчлөлийн шатаар алхах нь байрны том жижигтэй хамаатай юу? хариулж туслаач.
2014-10-27