Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

НЗДТГ-ын Б танхимд

10:30 цагт Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан 4 ихэр хүүхэдтэй гэр бүлд нийслэлээс орон сууцны түлхүүр гардуулна. Мөн нийслэлийн тэргүүний өрх, гэр шалгаруулах ажиллагаа болно.  Утас 91040607

ө

Үндэсний түүхийн музейд

10:30 цагт Нийслэлийн түүхэнд холбогдох архивын нэн үнэт болон гэрэл зургийн баримтаар гаргасан ”Нүүдлийн хотоос – суурин хот” үзэсгэлэнгийн нээлт болно.

ө

НЗДТГ-ын 2 давхарт

11:00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хотын хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

ө

Нийслэлийн иргэний танхимд

11:00 цагт “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” төслийн хэлэлцүүлэг болно.

17:00 цагт  “Хороо сайхан бол хот сайхан” Хорооны Засаг дарга нарт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээтэй.

а

Улаанбаатар чуулгын байранд

19:00 цагт “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл тоглогдоно.

ө

МН мэдээллийн төвд

11.00 цагт МАХН-ын Шударга ёс анхдагчдын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

а

Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд

14:00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын батлан даалтад гаргах асуудлыг хэлэлцэнэ.

ө

БЗД-т

11:00 цагт БЗД-т байгуулагдсан 199 цэцэрлэгийн нээлт болно. Хаягийг 99025806 утсаар лавлана уу.

б

"Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд

12:00 цагт БНСУ-ын Инчон хотод болсон Азийн зуны спортын XVII наадмыг сурвалжилсан спортын сэтгүүлч, гэрэл зурагчдын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

ө

Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд

16:30 цагт Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ жил ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвтэй хамтран зохион байгуулсан “Зураг түүхийн гэрч” нэртэй баримтат гэрэл зургийн уралдааны шалгаруулалтын үйл ажиллагаа болно. Холбоо барих 99069190

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ