Нефтийн агуулах ашиглалтад оржээ
“Ник” компани “Шинэ дорнод” нефтийн бүтээгдэхүүний агуулахыг шинээр бүтээн байгуулснаа ашиглалтад хүлээн авлаа. Шинэ агуулахын барилгыг хүлээн авах ёслолд аймгийн Засаг дарга С.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий нар болон “НИК” ХХК-тай хамтран ажилладаг төрийн болон байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөл, тус компанийн гүйцэтгэх захирал, бүс, салбар хариуцсан захирлууд оролцлоо.
ө
Тус бүтээн байгуулалтын ажлыг Монголын инженер техникийн ажилтнууд бүтээн байгуулсан бөгөөд зүүн бүсийн хэрэглэгчдийн 2 сарын нефтийн бүтээгдэхүүнийг хангах хүчин чадалтай бөгөөд энд 5-н төрлийн 11 мянган тонн шатахуун шатах тослох материал хадгалах боломжтой юм. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон Ховд хот, Өмнөговь аймгуудад ийм төрлийн орчин үеийн тоноглол бүхий шатахууны агуулахуудыг барьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ