“Хэн нэгэн” гэж хэн бэ

img

Өнгөрсөн хугацааанд дэлхийн халуун цэгүүдэд интернэт сошиал хүрээнд мэдээлэл санал солилцон зохион байгуулалтад орсноор янз бүрийн хөдөлгөөн өрнөж зарим нь өргөжин хувьсгал бослого тэмцэл болсон хэд хэдэн тохиолдол бий. Интернэтээр Арабын орнуудад хувьсгал хийж байгааг бид мэдээгээр орой болон харж сонсдог болсоор удлаа. Харин манайд төрийн түшээдийн утасны дугаараар тойрог тойргоор нь босгоод бослого жагсаал биш юмаа гэхэд нэг шөнөө даасан үймээн босгоход тун ч ядах юмгүй болохыг “хэн нэгэн” бидэнд харууллаа. “Хэн нэгэн” гэдэг чухам хэн бэ гэдгийг одоогоор тогтоож чадаагүй ба Румын, Мальта хавиар виски шимж яваа байх гэдэг таамгийг Мобикомынхон хэлээд байгаа.

1

Хэрвээ Баян-Өлгийн сонгогчдод А.Бакей гишүүний утаснаас “яг одоо хот руу хөдөлцгөө, намайг дэмж. Бүргэдийг устгах хууль батлах гээд байна” гэсэн мессеж ирвэл тэр шөнөдөө гараад хөдөлчих шонхор шиг зоригтой эрэмгий сонгогчид зөндөө л бий. Тэд өглөө нь ирээд А.Бакей гишүүний гэрийг хайж олох уу, төрийн ордон руу өндөг чулуу шидэх үү гээд цааш нь өрнүүлж харвал инээдтэй хэрэг биш болж ирнэ. Үүгээр хэн нэгнийг дөгөөж явуулах гэсэнгүй. Бодит байдал дээр “нэрийн өмнөөс” мессеж илгээгч хэн нэгэн ямар амархан, ямар их хортой үйл явдлыг өдөөж болохыг төсөөлөхийг оролдож байна.

1

Сүлжээгээр нь дамжаад хэрэглэгчийнх нь номероор хэнд ч хамаагүй дуртай текст мессежээ шидэж байгаа үл танигдах “хэн нэгэн”-ээс харин биднээс илүүтэй Мобиком айж байгаа бололтой байна. Учир нь тэд иймэрхүү ажиллагаанаас хэрэглэгчдээ хамгаалж чадахгүй гэдгээ харуулчихаад байна. Унгар, Мальти хавиас сургийг нь гаргаж чадаж байгаа хэн нэгний цаана өөр хэчнээн олон “хэн нэгэн” байгаа юм бол гэсэн “тагнуулч” асуулт иргэдэд бий болох нь тодорхой. Дэлхийн 5 тэрбум хүний хэд нь гар утас барьж байгаа билээ, тэдний хэд нь яг одоо ингээд төрийн түшээдийн өмнөөс мессеж бичээд байх арга технологийг мэдчихсэн яваа юм гээд л болгоомжлох бодох юм их боллоо.

1

Өнгөрсөн долоо хоногт сүрхий шуугиан тарьсан нэр барьсан мессежүүд улс төрийн өнгө аястай, цаг үеийн маш мэдрэмжтэй сэдвийг хөндсөн, мөн үүнийгээ хэнд хүргэхээ маш сайн тооцоолж, гишүүдийн тойрог сонгогчдоор хязгаарласан байсан зэргийг харахад Румын Мальти хавийн зүгээр нэг уйдсан цагаач хакерчин согтуудаа ийм мессеж зохиогоод саваагүй нь тодорхой. Жоохон солиотой бодоод А.Бакей гишүүний тойргийн сонгогчдыг бүгдийг нь таньдаг нэгэн байж гэж бодвол бусад гишүүний утасны дугаараас явуулж чадаж байгаа нь нэлээдгүй шидтэй нөхөр болохыг харуулж байна.

1

Бид ер нь мэдээллийн ямар хамгаалалттай байгаа юм бэ. Тархины судас шиг дэлхийгээр нэг тарсан энэ сүлжээн дунд таны, миний гэсэн нууцлал ер нь хэдэн хувьтай байна. Одоо Мобикомын жирийн хэрэглэгчдийн хувьд хэн гэдэг “хэн нэгэн” энэ месежийг савсан бэ гэдэг нь чухал бус. Энэ нь төрийн түшээдийн эрх ашгийг хөндсөн тул дээгүүрээ шалгагдаад тэд давхар хамгаалагдчихна. Харин аар саархан гэр бүлийн нууцаас эхлээд ажил хэрэг бизнесийх нь нарийн ширийн яриа хөөрөө, гэрээ тохирооныхоо нууцаа итгэн ярьж байдгаа бодохоор Мобикомын хэрэглэгчид санаа зовох юм ихтэй боллоо. Жирийн иргэдийн хувийн нууцыг агуулсан, яриа захианы бараг 80 хувь гар утсаар дамжиж байгаа байх. Хуулиар “халдашгүй” гэж заасан энэхүү хувь хүний нууц Мобикомын хэрэглэгчдийн хувьд хэний гарт, ямар хамгаалалтад байгаа юм бэ гэдэг нь асуулт болоод байна.

1

Олон мянган хэрэглэгчтэй том оператор компанийн хувьд үүссэн асуудалд өөрийгөө буруутгалгүй, хамгаалсан мэдэгдэл хийж буйг ойлгож болох. Гэхдээ асуулт бас үлдэж байна. “...Хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчийн сул талыг ашиглан, ямар нэгэн компьютерийн программаар дамжуулан мессеж бичиж буй жинхэнэ дугаарыг нууцлан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулж байна. Дугаараа нууцлан мессеж илгээх боломжийг олгодог маш олон үйлчилгээ байдаг...” гэж байна. Ийм боломж байдгийг мэдсээр байж хэрэглэгчдээ хамгаалах арга хэмжээ авч ирээгүй юм байна гэсэн таагүй дүгнэлтэд хүргэсэн мэдэгдлийг Мобиком хийлээ. Хэн нэгэн аль ч улсаас, ямар ч сайн программ ашиглаад ч хэрэглэгчийнх нь нэрийн дугаараас мессеж илгээх бололцоогүй байлгахаас л мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт эхлэх ёстой гэж энгийн хүн ч сэтгэнэ. Төлбөр нь гурав хоног хэтрэхэд яг цагтаа үйлчилгээгээ хаадаг хэрнээ хэрэглэгчийнх нь мэдээллийн аюулгүй байдал алдагдчихаад байхад аргалаад  яваад байж болохгүй юм.

1

Дахиад ийм хэрэг явдал гарвал яах вэ. Ямар нэг байдлаар сүлжээгээр нь дамжин хэрэглэгчийнх нь хувийн нууц болон мэдээлэл алдагдсанаас үүсэх сэтгэл зүйн болон бусад хохирлыг яаж барагдуулна гэж заасан байдаг юм бол. Бүгд Мобиком-той байгуулсан гэрээгээ эргэж нэг харцгаая. Түшээдийн хувьд бол “хохирол” аль хэдийн гарсан. Дараагийн удаа гишүүд чин сэтгэлээсээ мессеж бичсэн ч сонгогчид нь “Энэ ч Унгарын нөгөө хэн нэгэн нохойтож байна даа” гээд шууд “delete” сонголт хийхээр болгочихлоо.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
jenkogos uur hen bhav oilgomjtoi
2014-10-29
зочин:
ха ха женко баттулгаас еер хэн байхав дээ. надад тэр элдэв дэмий таамаглал зенч хэрэггvй ээ. мэдээжийн юмыг тааж ядаад байх юм алга дее
2014-10-28
jenko:
jenkogoos oor hen bhavdee
2014-10-27
иргэн:
мобикомын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хэрэгтэй
2014-10-27
ochir:
энэ юу болж байна вэ ард түмэн минь. мобиком бидэнд буруу байхгүй гэж мэдэгдэл хийх ямар учир байна. тэдний бүтээл биш гэж үү. дэндүү байна шүү. одоо хэнийг ч гүтгэж хэрэгт хийж болох юм байнал даа. 37 оны хэлмэгдүүлэлт эхлэх шатандаа орсон юм биш үү. хүн ардаа болгоомжил. бид өөрсдийгөө хамгаалахгүй бол түүх давдагдахад ойрхон байгааг хэлж байгаа юм биш үү. төрийн түшээдийн утсыг ашиглаж болж байгаа юм чинь мань мэтийг бол өлхөн алах юм байна даа. энэ асуудлыг хариуцлагатай авч үзэх ёстой. хүний эрхэнд бүдүүлгээр хандаад зогсохгүй хэлс хэрэгт хийх юм баналдаа. анхаартугай- сэрэмжилтүгэй
2014-10-27
энэ хужаа юу хуцна ве:
энэ хужаа юу хуцна ве. бух юмыг мэддэг болж негее баабарын араас орох нь
2014-10-27
ub irgen:
ork ugshiltai dargancaruud 9911-tei utsaar gangardag teneg zurshlaasaa bolj xoxirch baina. yamar ch dugaartai baisan utsaar yarij l baival ene n gar utasny yndsen uureg. xarin gar utas n ooroo vertu ch yum uu baival ter 9911 baix n tiim chuxal bish gedegiig 25 jil boloxod xen ch oilgoxgui l yavna daa...
2014-10-27