Фермерүүдийг дэмжсэн хуулийн төсөл боловсруулна
Фермерүүдийг үйл ажиллагааг дэмжиж малын тэжээлээр хангахын тулд хивэгний экспортыг улирлын чанартайгаар зогсоох саналыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тавьсан юм. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулгад дотоодын фермерийн аж ахуйн нэгжүүдийг хивгээр хангах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан үзэж хивэгний экспортыг улирлын чанартайгаар зогсоох боломжтой эсэх талаар асуулга тавьсан. Уг асуудлыг УИХ-ын өнгөрөгч баасан гарагийн нэгдсэн чуулганаар хэлэлцсэн юм.
s
2013 оны намрын чуулганаар Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслөөр 100.0 мянга тонн улаан буудайг импортлоход гурилын үйлдвэрүүдийг татвараас чөлөөлөхөөр заасан байдаг. Монгол Улсын хэмжээнд дотоодын зах зээлийг гурилаар хангадаг “Улаанбаатар”, “Алтан тариа”, “Милл хаус” зэрэг 10 гаруй компани бий. Тэдгээрийн зарим нь гурилын үнийг тогтвортой байлгах үүднээс улсаас зохих татаас болон хөнгөлөлттэй зээлд хамрагдсан боловч Улаанбаатар хотыг сүүгээр хангаж байгаа дотоодын фермерүүдийг улаан буудайн хаягдал болох хивгээр хангах тал дээр ямар нэг үүрэг хүлээдэггүй юм байна. Гурилын үйлдвэрүүдэд хивгээ БНХАУ-д экспортлох эрх олгосноор дотоодод хивэгний олдоц багасч, нэг жилийн дотор нэг тонн хивэг 120,0 мянгаас 360,0 мянган төгрөг хүртэл гурав дахин өсөөд байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас зөвхөн хивгээр тэжээгддэг үхэртэй фермерүүд дампуурлын ирмэгт хүрч Улаанбаатар хотын хүн амыг сүүгээр хангаж чадахгүй байдалд хүрээд байгаа тул хивэгний тодорхой хувийг дотоодын фермерүүдэд үхрийн тэжээл болгон нийлүүлж байхыг Л.Эрдэнэчимэг гишүүн санал болгож байгаа юм.
sa
ҮХААЯ-ны сайд Ш.Түвдэндорж Хивэгний эскпортыг улирлын чанартай зогсоох асуудлаар Л.Эрдэнэчимэг гишүүнтэй хамтран хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих саналтай байгаагаа илэрхийлсэн. Харин Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд хууль батлахыг хүлээсээр байтал энэ жил дуусч фермерүүд үнээгээ тэжээж дийлэхгүй дампуурахад хүрэх вий гэдгийг анхааруулсан. Мөн фермерийн аж ахуй эрхлэгчид нь гурилын үйлдвэрээс гадна сүүний үйлдвэрээс хараат байдаг. Учир нь сүү боловсруулах үйлдвэрүүд нэг литр сүүг нэг литр цэвэр уснаас хямд үнээр худалдан авч байгаа нь энэ төрлийн аж ахуй эрхлэгчид өсч дэвжихгүй байгаад нөлөөлж байна гэдгийг хэлсэн юм.
sa
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ