Эв нэгдлийг сахих үүрэг Ерөнхийлөгчид оногдлоо

img

АН-ынхан атгасан гар шиг байж чадсангүй. Ялангуяа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, шинэ сайд нарыг томилохоор хэлэлцэж байх үед ийнхүү түнжин хагарсан нь АН-ын байр суурийг ганхууллаа. Эв нэгдэлгүй байхын хор уршгийг энэ намынхан хангалттай мэднэ. Гэвч цөөнх байх үедээ, сөрөг хүчин байх цагтаа эв нэгдэлгүй байх нь төр барьж байх үеийнхээс илүү хялбар хийгээд хямдхан байсан гэдгийг санахад илүүдэхгүй. Эдүгээ АН-ынхан төрийн гурван өндөрлөгт заларч, дөрвөн ч намаас бүрдсэн гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байна. Энэ утгаараа эв нэгдэлгүй байдлаас үүдэн алдаа гаргавал тэр нь төрийг тогтворгүй байдалд хүргээд зогсохгүй, удаан хугацааны хямрал авчрах хор уршигтай юм.

6

Н.Алтанхуягийг элдвээр муулж гоочилж болно. Гэвч энэ хүний баримталж ирсэн нэг бодлого бол эв нэгдэл. Эвийг хичээсний үр дүнд өдгөө АН дараалсан хэд хэдэн сонгуульд ялалт байгуулж, төрийн гурван өндөрлөгт эзэн суугаад байгаа билээ. Магадгүй, энэ утгаар нь Н.Алтанхуягийг ялалтын менежер хэмээн нэрийдсэн биз. Гэтэл өдгөө эрх ямбандаа бялуурсан АН-ынханд эв нэгдэл байтугай төрийн тогтвортой, итгэлтэй байдал ч хамаагүй болов. Ерөнхий сайдыг огцруулж, АН-ыг ялалтын менежер, эв нэгдлийг эрхэмлэгчээс нь салгах давхар санаа агуулан МАН-ын гишүүд огцруулах хуулийн төсөл өргөн барилаа. Тэдний энэ хожоотой нүүдлийг дэмжиж, Ж.Батзандан Дүлзэнгийн дүрд тоглолоо. “Шударга ёс” эвслээс Л.Цог хаяагаа  хадрахаас татгалзсангүй. Хэрэг явдал үүгээр дууссангүй. МАХН-ын Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ үзэглэснийх нь төлөө Н.Алтанхуягийг буруутган ардын баатар Э.Бат-Үүл араа харуулаад эхэллээ. Нэг үгээр хэлбэл АН-ынхан их хагарлын ирмэг дээр зогсож байна. Бүтцийн өөрчлөлтөд хамрагдан огцорч буй сайд нарын гомдол, шинээр сайд болохоор тэмүүлж буй нөхдийн амбиц, МАН-ын Ерөнхий сайдыг огцруулж, АН-ын тэргүүлдэг Засгийн газрыг татан унагах төлөвлөгөө, Э.Бат-Үүлийн, Н.Энхбаярын намд бухимдсан хүчтэй эсэргүүцэл дунд Н.Алтанхуяг болон ардчиллаар овоглосон нам отоонд орсон чоно мэт боллоо.

7

Үнэн хэрэгтээ АН гэхээсээ илүү Монгол төрийн тогтвортой байдалд хямрал бодит утгаараа нүүрлэсэн нь эндээс харагдана. Монголын төр хагарал, хямралын өмнө учраа олохгүй зогсож байна гэж хэлж болно. Энд ганцхан Н.Алтанхуягийн асуудал хөндөгдөж буй биш юм. АН-ын эрх мэдэл, эрэмбэ ямбын асуудал ч бас биш. Эдийн засгийн хагаралтай нүүр тулсан Монголын төр өдгөө хагарал хуваагдлын хөлд хэсэгтээ барьц алдах нь.

6

Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Нөгөө утгаараа Ц.Элбэгдорж төрийн гурван өндөрлөгт эзэн болж буй АН-ын төлөөлөл. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид улс орноо хагарлаас гаргаж, төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэг оногдож байна. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчид хоёр удаа нэр дэвшихэд АН-ынхан ард нь атгасан гар шиг нэгдэн нягтарч чадсан. Н.Алтанхуягийн хичээл зүтгэлээр тухайн үед Ц.Элбэгдоржийн төлөө энэ намынхан ийнхүү эвлэлдэн нэгдсэн гэдэг. Тэгвэл одоо Ц.Элбэгдоржийн ээлж ирсэн бололтой.

6

Ерөнхийлөгчийн суудалд хоёр дахь удаагаа сонгогдсоноосоо хойш Ц.Элбэгдорж намынхныхаа эсрэг хөдөлж, задрал хуваагдалд хүргэх болсон гэх хардлага байдаг. Хэд хэдэн үйлдлээр нь, өөрийнх нь өгсөн ярилцлага, хэлсэн үгнээс ч үүнийг харж болно. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнийг үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж туршлагатай улстөрчийн араншин гаргаж нэгийг хэлээд, нөгөөг үйлдэх нь олон болсон. Харин одоо түүнд жинхэнэ үнэн нүүр царайгаа харуулж, эв нэгдлээ авч үлдэх үү, эвдрэл хагарал дундаас өөрөө завших уу гэсэн хоёр сонголт цагийн эрхээр ирлээ.

6

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Н.Алтанхуяг  Э.Бат-Үүл нарын хагарлын талаар төвийг сахисан байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Шинээр сайдад томилогдохоор яригдаж буй улстөрчид ч мөн эвийг сахихыг хичээж буйгаа нуухгүй байгаа. Төр барьж байх үедээ 1996-2000 онд АН-ынхан дотоодын самуунаасаа болж зургаан Ерөнхий сайдыг огцруулж байсан гашуун түүх бий. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр зургаан сар ажиллаж, хагархай өндөг атгаад хол явахгүйн зовлонг туулсан. Тэгэхээр түүнд тэрхүү гашуун цаг үеийг давтахгүй байх туршлага байх ёстой.

6

Нөгөө талаар Ц.Элбэгдорж гүйцэтгэх засаглалыг хоёр ч удаа тэргүүлэн ажиллаж байсан улстөрчийн хувьд төрд эв нэгдэл хэчнээн их хэрэгтэйг мэднэ. Хэрэв АН-ынхан энэ удаа дахин төрөөр тоглоод эхэлбэл өөрсдийнхөө өмнө нүх ухлаа л гэсэн үг. 2016 онд, цаашилбал 2017 онд ч тэдэнд боломж олдохгүй. Товчхон хэлбэл, төрийн тогтворгүй байдлаас ард түмэн хохирч, АН-ын хагарлаас бусад улс төрийн хүчнүүд, тодруулбал МАН, МАХН хожих юм. Энэ бүх эгзэгтэй нөхцөл байдлыг тооцоолон, эрүүл ухаанаар хандаж, эвдрэлцсэн намаа эвлэрүүлж, төрийн тогтвортой байдлыг хангах үүрэг Ц.Элбэгдоржид оногдож байна. Магадгүй, эрхэм Ерөнхиийлөгчийн чансааг шалгах нэг сорилт нь энэ биз ээ.

7

Б.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
алтанхуяг огцрох нь зөв,улс оронд гай тариад байна шүү дээ...... хурдан солих нь ардчилал,шударга ёсонд хэрэгтэй юмсан
2014-10-28
сэтгүүл зүй гэж:
одооны сэтгүүлч нар гэж хаашаа янзын болчихсон юм бэ, бичиж байгаа байдал нь гэж хов зөөсөн, хор хутгасан л маягтай бичих юм. түүнийг нь уншсан хүмүүс хоорондоо талцаад би чи дээрээ тулаад, бараг ойрхон байвал бие биенээ барьж идчих нь холгүй байх юм.
2014-10-27
ерөнхийлөгч:
ардчиллын нэг үнэт зүйл бол эв нэгдэл шүү.
2014-10-27
irgen:
erunhiilugch uls ornii turiin togtvortoi baidliig erhemleh estoi. tegeheer zasgiig unagaahiig demjihgui bgaa gedegt itgeltei bn.
2014-10-27
irgen:
erunhiilugch uls ornii turiin togtvortoi baidliig erhemleh estoi. tegeheer zasgiig unagaahiig demjihgui bgaa gedegt itgeltei bn.
2014-10-27
irgen:
erunhiilugch uls ornii turiin togtvortoi baidliig erhemleh estoi. tegeheer zasgiig unagaahiig demjihgui bgaa gedegt itgeltei bn.
2014-10-27
irgen:
erunhiilugch uls ornii turiin togtvortoi baidliig erhemleh estoi. tegeheer zasgiig unagaahiig demjihgui bgaa gedegt itgeltei bn.
2014-10-27
irgen:
erunhiilugch uls ornii turiin togtvortoi baidliig erhemleh estoi. tegeheer zasgiig unagaahiig demjihgui bgaa gedegt itgeltei bn.
2014-10-27
irgen:
erunhiilugch uls ornii turiin togtvortoi baidliig erhemleh estoi. tegeheer zasgiig unagaahiig demjihgui bgaa gedegt itgeltei bn.
2014-10-27
иргэн:
нэг л их шударга ёс гэж худлаа орилсон ерөнхийлөгч үнэхээр шударга юм бол хууль зөрчдөг,ах дүү хамаатан саднаараа монгол улсын төсвөөс хулгай хийж идэж байгаа алтанхуягыг яг одоо огцоруулахад хувь нэмэрээ оруулаарай даа.
2014-10-27
ерөнхийлөгчөө:
ардчиллыг өөрийнхөө үеэр дуусгахыг санаархаж байна уу.
2014-10-27
зочин:
огцоруулж хариуцлага онгдуулж сурцгая энэ хэдээр дутах юм алга залуучуудийг тавих хэрэгтэй эд нарийн авч байгаа цалин нь бизнэс хийснээс хамаагуй их байгаа энхсайхан ганболд батсуурь нарийн цалинг шалгаад ухээрэй
2014-10-27
зочин:
огцоруулж хариуцлага онгдуулж сурцгая энэ хэдээр дутах юм алга залуучуудийг тавих хэрэгтэй эд нарийн авч байгаа цалин нь бизнэс хийснээс хамаагуй их байгаа энхсайхан ганболд батсуурь нарийн цалинг шалгаад ухээрэй
2014-10-27
gaanaa:
za elbegee boli ooroo ajlaa hii.
2014-10-27
zochin:
odoo l eronhiilugch ev negdel gedgiig haruulna daa, taltsaad bol amjilt olohgui, ogtsruulaad margaa*s ni shine amidral ehelchihgui , dollar 1000 bolchihgui gedeg ni oilgomjtoi,
2014-10-27
elbegdorjoo boliochee:
ajilaa hiicheed tegj heli jayu
2014-10-27
элбэгээ боль:
ажлаа хийгээч ээ
2014-10-27
zochin:
delhii dayar uls ornoo surtalchilj zutgechiheed ergej ireed zasgaa unagadag tiim teneg uls torch baihuu tataad unagachih ym
2014-10-27
ariuna:
teriin ajil tumen berh*eltei aih hereggui muusain tseever man uud bayarlah boloogui mongol ornii zaya tushij zasag unahgui
2014-10-27
ganzooo:
hen negnii *rdlagaar bchsn niitlel shg sngdlaa ew negdliig eronhiilogch bii bolgono gedg chni harin esregeeree gedgiig songuuliin ver harj boldg shude
2014-10-27
llllllllllll:
altanhuyag erunhiilugchuus ur nehej bichuulsen yum shig l sanagdlaa
2014-10-27
зочин:
элбэгээ яг чадаж харагдаач
2014-10-27
зочин:
алтанхуяг хүчтэй улс төрч байж чадсангүй, хаашдаа монголын эдийн засаг унж байна, хөрөнгө оруулалт зогсонго байдалд орж байна, валют үнэ өсөж байна. хэний ч өмнө ил байсан асуудал худлаа сайд нартаа шахаж ажилж чадаагүй, фракцууддаа хэт баригдсан, хүчтэй байж тэднийгээ нөхцөл байдалтай уялдуулсан шийдвэр гаргаж чадаагүй, хариуцлага алдагсдын толгойг илж өнгөрөөснөөрөө эдийн засаг, улс төрийг ахиж мөд өндийхөөргүй уналтад оруулчлаа. бас нэг асуудал нь түүнийг тойрон хүрээлэгчид нь энэ байдлыг хэлж зөвлөх чадвартай нэгэн даанч байсангүй. бүгд аялдан дагагчид, бялуу хуугчид, үнэнг хэлж зөвлөж чадсангүй, эсвэл үнэхээр мэдлэг нь хүрэхгүй, чадваргүй баг бүрдүүлсэн, худлаа сайн сайхан байгаа мэтээр пр хийхээ л бодно хэдий пр сайн байлаа ч бодит байдалд асуудал шийдэгдэхгүй бол ингээд мухардаж байна. хүчтэй улс төр фракцуудад хөтлөгдөх биш тэднийгээ хөтлөж явах учиртай харин манай хүн бүх хүнд сайхан болж харагдах гээд өөрийн бодолгүй өвлийн өвгөн болж тоглоод монгол улсыг самраад хаячлаадаа, энэ хүний эцсийн зорилго нь монгол улсыг хөгжүүлэх биш ан.даа тал тохой засах л байлаа. нам хэдэн хүнтэй билээ бүгдэд таалагдаж чадахгүй гэдгээ мэдэхгүй эцсийн зорилгоо мартснаас хүссэн хүсээгүй хоосон авдартай, эдийн засаг унчихсан, цаашдаа гүн гүнзгий хямралт орохоор эмзэг монголыг л бий болгочлоо. энэ бол 100хувь алтанхуягын боддлоггүйн гай? энэ хүнд намын дарга байх зохиох байх, бүгдэд тал тохой засаж чаддагүй зулгуй зантай учраас, харин хүчтэй улс төрч байж монгол улсыг авч явах хэмжээний улс төрч яаав ч биш зулгуйч хүн зулгуйцаарай л үлдэж байнадаа
2014-10-27
nergui:
yurunhiilugch bolimoor yumdoo. ardchilsan nam sergeed garaad irheer chuham bi darga hiine gedeg. tegeed baihgui bol uyed ni zugtaachihdag yur ni hugiin gar doo! manaihan uran tsetsen ugend ni l huurtah yum
2014-10-27
зочин:
угаасаа фракцын бүртгэлд орохдоо л дотроо нэг бодол тээж хэдэн удаа сайдбайж,хэдэн хүнээ гаргаж үзээд л бараг өөрсдөө болгоод байх хэмжээний юм бодсон догоо??эд нарыг эмхэлж чадахгүй л болов уу??тэгээд ч гол нь эрх тушаал учраас иймэрхүү өө сэв эрээд нүүрээ буруулах гээд байсан байх?фракцуудын дотороос сайдад ,фракцын тоглгойнд байгсад л үүнийг хийж даамжруулж нэгдэж байна.ийм өчүүхэн зүйлийг зохицуулаад явуулчих хамт олон гэж байхгүй гэж үү?угаасаа л хагалан бутаргах зорилого л агуул байсан бизээ?дахин бүү согогд!
2014-10-27