Н.Алтанхуягийг огцруулвал МАНАН үүснэ
УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал өргөн барьсан билээ. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үед “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авсан. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар бие даагчдаас С.Ганбаатар гишүүнийг гарын үсэг зурсан гэсэн мессэж явсан билээ. Энэ талаар бие даагчдын байр суурийг сонслоо.
х
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Манай Бие даагчдын зөвлөл энэ асуудал дээр тойргийн сонгогчдынхоо саналыг сонсохыг зорьж байгаа. Намайг Ерөнхий сайдыг огцруулах бичиг гарын үсэг зурсан гэсэн яриа байна лээ. Би Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж, гарын үсэг зурахад бэлэн байгаа. Гэхдээ одоохондоо гарын үсэг зураагүй байгаа, сонгогчдынхоо саналыг сонсоно.
х
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Бие даагчдын зөвлөл Засгийн газрыг огцуулах асуудалд анхааралтай хандаж байгаа. Бид Н.Алтанхуягийг огцруулахад дэмжиж гарын үсэг зурлаа гэхэд дараагийн Засгийн газар нь “МАНАН” үүсэх нөхцөл бүрдээд байна. Түүнээс болгоомжилж, асуудалд нухацтай хандаж байгаа. Одоогийн байдлаар гарын үсэг зураагүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ