ИЗНН Засгийн газрын тогтвортой байдлыг дэмжинэ
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ИЗНН-ын Улс төрийн зөвлөл, Үндэсний хорооны хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, УИХ-дахь намын төлөөлөл идэвх санаачилгатай ажиллаж байгаа, Шинэчлэлийн засгийн газрын үндсэн чиг үүргийн яам болох Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг удирдаж, багагүй ажил амжуулж, цөөнгүй ажлыг санаачлан эхлүүлснийгонцоллоо. АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын “Хамтарсан засгийн газар байгуулан ажиллах гэрээн”-дээ тууштай байж, Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой байдлыг эрхэмлэх аж.
а
Мөн ИЗНН-ын Улс төрийн зөвлөлөөс улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд үнэлгээ өгч, мэдэгдэл гаргасан байна.
а
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ