Д.Медведев Давосын чуулганд оролцохгүй
Оросын ерөнхийлөгч Д.Медведев улс даяар өндөржүүлсэн байдал зарлаад байгааг мэдээлсэн. Moсква хотын Домодедово онгоцны буудалд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний уршигаар 35 хүн амиа алдаж 130 гаруй хүн бэртэж шархадсан бөгөөд амь үрэгдэгсдийн нэрс ч тодорхой болоод байна.
Тэгэхээр хойд хөршид үүсээд байгаа эл ноцтой асуудлаас шууд шалтгаалан Оросын ерөнхийлөгч Д.Медведевийн 26-29-ний өдрүүдэд Швейцарийн Давост зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох төлөвлөгөө тасалдаад байгааг олон улсын мэдээллийн агентлагууд дамжуулж байна.
Тэрбээр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр Швейцарийн зүг мордох төлөвлөгөөтэй байжээ. Дашрамд дурдахад манай улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус чуулганд оролцох юм.
Э.Болороо
Энэ сэдвээр бусад мэдээллүүд:
Онгоцны буудалд болсон дэлбэрэлтийн үеэр 35 хүн амь насаа алдлаа
Төлөөлөгчид бүгд террорист халдлагыг буруушаан зэмлэлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ