3 сая төгрөгийн шагналыг гардууллаа

img

Хэнтий аймгийн Норовлин сумын Баян-Өлзийт багийн нутаг Салхит хэмээх газраас хүний чулуужсан гавлын ясны нүдний аяганы дээд хэсэг, дух, зулай, дагзны хамт залгаатай бүтнээр олдсоныг Хэнтий аймгийн харъяат С.Алтанцэцэг 2006 оны 11 сард ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндоржид авчирч өгсөн юм. Эртний хүний гавлын ясны дээд хэсэг нь Монгол нутгаас анх удаа илэрч олдсон дурсгал болно. Энэ төрлийн олдвор нь дэлхийд нэн ховор илэрсэн бөгөөд хүн төрөлхтөний үүсэл хөгжил, тархалтын түүхийн зангилаа асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Уг хүний гавлын дээд хэсгийн ясыг манай орны нэрт эрдэмтэн судлаачид болон Оросын А.П.Деревянко, Америкийн Бруно Прохлич, Францын С.Коппинс, Ж.Врага зэрэг гадаадын судлаачид Зүүн Хойд Азийн хойд хэсгээс анх удаа олдож буй дэлхийд ховор хосгүй үнэт дурсгал хэмээн хүлээн зөвшөөрөөд байна. Гэвч манай улсад түүх, соёлын хосгүй үнэт дурсгалыг үнэлэн тогтоосон жишиг үнэ одоогоор байхгүй байна.  Мөн Сүхбаатар аймгийн харъяат иргэн Б.Бадамаанямбуу Сүхбаатар аймгийн нутгаас түүх, соёлын дурсгалт зүйл болох шинжлэх ухааны судалгаанд чухал ач холбогдолтой гурван ширхэг хүрэл тогоог олж, илрүүлэн Монголын Үндэсний түүхийн музей болон Сүхбаатар аймгийн музейн сан хөмрөгт хүлээлгэн өгсөн байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22.1-д “Соёлын өвийг сурвалжлан олох, хадгалж хамгаалах, музей, архив, номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, алдагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, олж илрүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна”, 22.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах журмыг Засгийн газар тогтооно” хэмээн заасны дагуу тухайн түүх, соёлын хосгүй үнэт дурсгалыг үрэгдэж устахаас хамгаалан иргэний идэвхи гаргасан иргэн С.Алтанцэцэг, Б.Бадамаанямбуу нарыг тус бүр 3 /гурван/ сая төгрөгөөр шагнаж урамшуулсныг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр өнөөдөр гардуулж өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ugaasa arhichin hujaa, nuuree budaad budaad shijgiin tsaraitai
2012-05-13
ОТГОН БАЯРЫН ЗУРГААС НӨГӨӨ ШАГНАЛ АВСАН ХҮНИЙ ЗУРАГ ТАВИХ БАЙСАН ДАА
2012-05-03
ene tenegiig AN-iinxantai xamt xusaach
2012-01-09
энэ тэнэгийг АН-ийнхантай хусаач
2012-01-09
ÌÀÍ àí õî¸ð õóéâàëäààä îëîí ñàÿàñ ãóðâàí ñàÿûã ºãñºí áàéíà.ªºðñ人 õýäèéã íü çóâ÷óóëñàí áîë äîî.Áàëèàð õîãíóóä
2011-12-22
ene tenegiig AN-iinxantai xamt xusaach
Ene usan nudet ovoo shdee. Gazruud ni zuv todruulj todorhoilj dee.
2011-12-22
Сайн бна.Сайд яагаад согтуу гарсан бэ.
2011-12-22
ugaasa arhichin hujaa, nuuree budaad budaad shijgiin tsaraitai
Nudee olson shagnal bnaa, ingeed shagnaad baibal hun bur l idehtei zutgene tsaaguuraa bid oorsdiin unet zuilsee niiteeree hamgaalah setgelgee suuh sain taltai zuil boiljee
2011-12-22
nadaa
2011-12-22