Тансаг хэрэглээг танаж, 530 тэрбумыг бууруулах боломжтой

img

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна.  Бүлгийн хуралдаанар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг урьж, төрийн мөнгөний бодлого ямар байгаа, валютын нөөц яагаад хасах баланс руу орсон талаар тодорхой мэдээлэл авахыг хүссэн ч “өвчтэй” гэсэн шалтгаанаар ирээгүй аж.

бө

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцжээ.  Ирэх оны төсвийн төслийг Засгийн газар буцаан татаж дахин өргөн барьсан ч үнэхээр сул, иргэд рүүгээ чиглэсэн дорвитой дэмжлэг байхгүй төсөв болсныг бүлгийн гишүүд онцолсон байна.  Ялангуяа цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, таван төсөвтэй болсныг нэг болгох шаардлага хангагдсангүй гэж МАН-ын бүлэг үзэж байна. Мөн ДНБ-д эзлэх өрийн босгыг 90 хувьд хүргэхийг дэмжихгүй, хөрөнгө оруулалт нь царцаагдсан 328 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нэрээр ирэх онд хөрөнгө оруулалтыг задаргаагүй, санхүүжүүлэх эх үүсвэр нь тодорхойгүй ерөнхий дүнгээр нь төсөвт тусгажээ. Тиймээс объект нэг бүрийг мөнгө санхүүтэй нь төсөвт тусгаж баталж өгөх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна.

бө

Төсвийн төсөлд урсгал зардлыг 11.5 хувь буюу 807.6 тэрбум төгрөгөөр төсвөө нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Эдийн засаг хямарсан үед тансаг хэрэглээгээ аль болохоор бууруулах ёстой. Тухайлбал, зардлыг сайд тус бүр дээр 50 хувиар бууруулах ёстой гэж үзлээ. Мөн эд хогшил, тавилга хэрэгслийн зардлыг хасах, томилолт, зочны зардлыг багасгах зэргээр нийтдээ 530 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж үзэж Төсвийн байнгын хороонд саналаа хүргүүлнэ гэж бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээллээ.

бө

ТЕГ нь ажлын бус цагаар, прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй сэтгүүлчдийг байцааж, хуулиар тусгайлан өөрт нь харьяалуулаагүй асуудлаар улстөржиж байна гэж МАН-ын бүлэг үзжээ. "Улс төрийн намын байранд ямар ч зөвшөөрөлгүй нэвтэрч, эд хогшил хураан авч, сэтгүүлчид, иргэд, жиргээчид, УИХ-ын гишүүний туслахыг дуудаж байцаасан үйлдлүүд гарлаа. ТЕГ нь Ерөнхий сайдын хувийн мөрдөх товчоо шиг ажиллаж байна гэсэн зарим хүмүүсийн шүүмжлэлд анхаарлаа хандуулах ёстой" гэж МАН-ын бүлгийн дэд дарга онцолсон. Иймд ТЕГ-ыг хуулийн дагуу ажиллуулах талаар УИХ-ын дарга болон Тусгай хяналтын дэд хороонд шаардлага тавихаар болжээ.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

áîëäîî:
çºâ ç¿éë ÿðüæ áàéíà. àðä èðãýäèéí àìüäðàë ¿íýõýýð õýö¿¿äëýý äàðãà íàðûí òàíñàãëàë èë¿¿ îðîí òîî,õºäºº îðîí íóòàãò ºã÷ áàéãàà îðîí íóòãèéí õºãæëèéí ñàíãèéí ìºí㺠÷èíü ÿìàð ÷ õÿíàëòã¿é ¿ð àøèãã¿é äýìèé ç¿éëä çàðöóóëæ áàéíà ø¿¿
2014-10-29
áîëäîî:
çºâ ç¿éë ÿðüæ áàéíà. àðä èðãýäèéí àìüäðàë ¿íýõýýð õýö¿¿äëýý äàðãà íàðûí òàíñàãëàë èë¿¿ îðîí òîî,õºäºº îðîí íóòàãò ºã÷ áàéãàà îðîí íóòãèéí õºãæëèéí ñàíãèéí ìºí㺠÷èíü ÿìàð ÷ õÿíàëòã¿é ¿ð àøèãã¿é äýìèé ç¿éëä çàðöóóëæ áàéíà ø¿¿
2014-10-29
одбаатар:
зөв зүйл яриад байна шүү дээ. дараагийн сонгууль бодсон бол харин тэнэг шүү зөв тийш үргэлж тэмүүлэх чинь хүн бүрийн бодол оюун ухаанд байх ёстой. гэхдээ мэтгэлцээд байлгүй зөв санаагаа илэн далангүй дэмжээд ажилламаар байна
2014-10-29
zochin:
butehgui ium yariad l baih yumdaa huurhii.hairan tsag
2014-10-28
тэнэг:
одоо л мэдэж, ман-хан өөрсдөө төрийг барьж байхдаа ёстой тансаг байсан байх шүү, жил бүр төсвөөс тэр бум тэрбум төгрөг тусгаж тойрогтоо юм хийнэ гэж авчаа ямар чанаргүй хийдэг байлаа, хүүхдийнхээ хуримыг хийхдээ хүртэл төрийн ахмгаалалт авч тансаглаж байсанаа одоо мартаа юу, гэхдээ одоо ухаарч байгаа нь сонгуулийн урьдчилсан шоу. дандаа ийм л байгаасай даа хөөрхийс
2014-10-28
сайн зүйл:
хэн нь хэнийгээ хэлдэг юм, та нар уругвай улсын ерөнхийлөгч хосе мухика шиг бай, тэр хүнээс суралц, тэр хүн эрх мэдэл хүмүүсийг өөрчилдөггүй, харин тэдний жинхэнэ нүүр царайг илчлэн гаргадаг гэж хэлсэн байдаг, бодмоор шүү!!!!!!!!!!!!!!!!!
2014-10-28
gggvb:
yadarsan arduud benzinee yaj iij hiigeed yvaad bolool bn
2014-10-28
subdaa :
ene harin zob yariad bn shyy demjij bn
2014-10-27
baadai:
tosov hemnehed tolgoi gashilgaad bh hereggui. ene olon shatan dahi ded darga zovlohin oron toog hasah. gadaad yavdag zardluudig hasah. torin buh shatand zailshgui emneleg tsagdaa gm-s busad hodoo ajlin shatshuuni zardlig hasah- darga nar hodoo ajild yavah burtee an goroo zugaalga gm hoodogig bugd l medej bga shde imd shatahuunig hasah gm todorhoi zardluuda hasahaar hootsoldooch ene namuud
2014-10-27
demjij baina:
demjij baina. china darga tansaglalaa bagasgahiig alban tu*ltnuuddaa urialsan gee biz dee. prius unaad, gadaad yavahdaa engii buudald buugaad uruunduu baihuu tsaigaa uugaad ajillaj bolno biz dee. deerees ni bichgiin tsaas printeriin hor geed yavbal aimaar ih hemnelt hiij bolno doo.
2014-10-27
jk2014:
ene harin zov sanal bna
2014-10-27