Улаанбаатарт 10 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
v ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
v ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дорнодын нутаг, Хэнтийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
v ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
v ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
v УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус дулаан, өдөртөө 9-11 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ