НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно
Нийслэлийн 375 жилийн ойн өдөр маргааш тохионо. Энэхүү ойн өдөр НИТХ-ын хүндэтгэлийн хуралдааныг анх удаа хуралдуулахаар болжээ. Өмнөх НИТХ-ын хуралдааны дэгд хүндэтгэлийн хуралдаан гэсэн заалт байгаагүй аж. Иймд НИТХ -ын ээлжит ХХ дугаар хуралдаанаар хуралдааны дэгд нийслэлийн түүхт ой болон, Улаанбаатар хоттой үйл ажиллагааны холбоотой гадаадын хотуудын өндөр дээд зочид ирсэн тохиолдолд хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулж байхаар өөрчлөлт оруулах юм байна. Энэ дагуу маргааш НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан болох аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ