М.Баасандорж ташаа мэдээлэл хийсэн үү
Өнгөрсөн сард нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж мэдээлэл хийж, манай томоохон хүнсний үйлдвэрүүд хүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашигладаг хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр манай үйлдвэрүүдэд ашиглаж байгаа Е123, Е127, Е952 гэсэн тэмдэглэгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг олон улсад хүний элэгний үйл ажиллагаанд нөлөөлдөг, ургийн гаж хөгжил үүсгэх, бамбай булчирхайн хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй хортой хэмээн хориглоод байгаа гэж мэдээлсэн билээ. Харин түүний энэ мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үгүйсгэжээ. Ингээд зогсохгүй түүнд Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авахаар болжээ.
р
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж 40 орчим үйлдвэрлэгчийг хамруулан судалгаа хийж, хориглосон нэмэлт бүтээгдэхүүн ашиглаж байгааг нь тогтоосон. Одоохондоо үйлдвэрлэгчдийн нэрсийг нь зарлахгүй хэмээн бөөрөнхийлөөд орхисон. Тэгвэл үнэхээр М.Баасандорж хариуцлага алдаж, ташаа мэдээлэл хийв үү, эсвэл одоохондоо хэмээн анхаарлын тэмдэгтэй орхисон нэрс асуудал дагуулав уу?
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ