Хэнтий нутгийн залуус чууллаа

img

Эзэн Чингисийн өлгий нутаг Хан Хэнтий нутгийн залуус энэ сарын 12-ны өдөр Нийслэл хотноо  хуран чууллаа.  Тус нутгаас төрсөн Монголын үе үеийн сэхээтэн, урлаг соёлын одуудаас нэрлэвэл Хичээнгүй сайд Б.Цэрэндорж, Монгол улсын анхны баатар Шагдарын Гонгор Хорлоогийн Дамба, Ардчилсан хувьсгалаас төрсөн Монгол улсын баатар Э.Бат-Үүл, Ардын журамт цэргийн анхны партизан, жанжин Б.Пунцаг,  20-р зууны их аврага Б. Бат-Эрдэнэ, Дархан аврага Д.Ренчин, босоо нэрт Самдан аврага, Дорнын их яруу найрагч Р.Чойном нарын хүмүүс төрөн гарчээ. Түүнчлэн Төрийн шагналт, Ардын уран зохиолч С. Эрдэнэ, Нэрт дархан Тожил, Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч  Б.Лувсаншарав, МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Д.Бадарч МУ-ын хөдөлмөрийн баатар, АЖ XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж,  Ардын жүжигчин  уртын дуучин Ч.Шархүүхэн, Ардын жүжигчин А.Энхтайван, МУГЖ Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, уртын дуучин Г.Хонгорзул, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Хөгжмийн зохиолч МУ-ын гавяат байгш Л.Галмандах, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, урлаг судлаач, зураач Ж.Саруулбуян гэх зэрэг Монгол улсын сор болсон хүмүүсийг тоочвол урт дараалал хөвөрнө. Тэгвэл энэ алдартай  хүмүүсийн үр хойч, дүү нар нь улсынхаа нийслэл Улаанбаатар хотноо энэ оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр нэгэн дуутайгаар нэгдэж нутаг орон, оюутан залуучуудынхаа төлөө цохилох зүрхээ сонсч  “Өндөрхаан хотын оюутан залуучуудын холбоо”-г байгууллаа. Өндөрхаан хот нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт оршдог. Аймгийнхаа төв  нь бөгөөд нийт оюутан залуучуудын 80 гаруй хувийг бүрдүүлдэг Хэнтий аймгийнхаа хамгийн том статус бүхий газар юм байна. Өндөрхаан хотын 1,2,3,4-р сургууль төгссөн сурагчид Улаанбаатар хотноо болон өөр бусад газруудад оюутан болон суралцдаг. Тэгвэл эдгээр залуучууд болон, нутгийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй оюутан залуучуудаас бүрдсэн энэхүү холбоо нь цаашдаа ямар ч байдлаар улс төржихгүй гэдгээ хатуухан хэлээд амжсан бөгөөд оюутан залуусынхаа эрх ашгийг хамгаалж, тэднийхээ төлөө тууштай ажиллан нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулан, хүчтэй зэвсэг байх болно гэсэн байна. Хийх ажил, хэлэх үгээрээ хэнээс ч тод нээлттэй байна гэсэн шүү. 2012 он гараад дорвиухан ажлууд хийх гэж байгаа бөгөөд 12 оны 12 бүтээлч ажил түүнчлэн нутаг орныхоо оюутан залуучуудруугаа чиглэсэн ихээхэн ажил хийхээр бүтэн жилийн төлөвлөгөөгөө ч гаргаж байгаа гэнэ. Удахгүй он гармагц хийх ажлын төлөвлөгөөгөө хэнд ч нээлттэйгээр ил гаргах юм байна. Ингэснээр оюутан залуус маань цаг заваа тохируулаад холбооныхоо үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломж бүрдэж байгаа юм байна. Түүнчлэн facebook дээр Undurkhaan hotiin oyutan zaluuchuudiin holboo нэртэй бүлэг хүртэл байгуулаад амжсан нилээд хүчтэй ажиллуулж байгаа гэсэн шүү. Анхны хуралдаан МУИС-ХЗС дээр болсон бөгөөд нийт 60 гаруй оюутан залуус цугласан байна. Эндээс Өндөрхаан хотын оюутан, залуучуудын холбоо”-ны Удирдах зөвлөл Тэрүүнээр: МУИС-Хууль зүйн сургууль 4-р курсын оюутан Д.Пүрэвцэрэн Дэд тэргүүн: МУИС-МКС 3-р курс Э.Лхагвахатан Ерөнхий нарийн бичиг: ЭМШУИС эмчилгээ-3 курс П.Пүрэвмаа Хяналтын зөвлөлийн дарга. МУИС-МКС онолын математик-2 Ч.Цэндсүрэн Гишүүн: Удирдлагын академи-2 курс Б.Оюунбаатар ИЗИС-ХЗС 4-р курс Г.Гантулга Сэрүүлэг ДС 4-р курс А.Ариунтуяа Шихихутаг ДС 4-р курс С.Ариунтунгалаг Сургалт, Эрдэм шинжилгээний албаны дарга: МУИС-ХУИС сэтгэл судлал-4 оюутан Г.Уянга-Үжин Гишүүн: СЭЗДС 3-р курс А.Ууганбаяр ИЗИС-ХЗС 3-р курс А.Золжаргал СЭЗДС нябо-4 О.Эрдэнэболор МУИС-ЭЗС Санхүү-4 А.Ундармаа Урлаг, Спортын албаны дарга: ХААИС-ЭЗС 2-р курс Н.Бархасбадь Гишүүн: ХААИС-ЭЗС 3-р курс И.Гантулга ХААИС-МЭБТС 3-р курс Ч.Цэнд ШУТИС 4-р курс Б.Гончигчүлтэм МУБИС-МБС 4-р курс Э.Нэргүй Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга: СДС 4-р курс Б.Лхагвахатан Гишүүн: Этүгэн ДС 4-р курс Г.Золжаргал ИЗИС-МТС 4-р курс Х.Хатансайхан СДС 4-р курс Э.Жавхаа МУБИС 3р курс О.Ариунтунгалаг Нийгэм, хүмүүнлэгийн албаны дарга: МУИС-ЭЗС маркетинг-4 О.Нарансувд Гишүүн: ЭМШУИС-НЭМС 1-р курс Д.Нямжав ЭМШУИС-2-р курс Э.Уянга МУИС-ХЗС 2-р курс Ш.Анужин СЭЗДС-нябо 4 курс Б.Наранбаяр нар сонгогдон ажиллахаар болсон байна. Ингээд нэгэн мянганд дэлхийг байгуулдан дагуулагч, нэгэн зуунд Монгол улсыг хөтлөгч, энэ үеийн эзэд болсон залуусдаа амжилт хүсье  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

deriilaa:
nutag mini shn shuu
2012-10-14
wow
2011-12-22