Японы Мияаконожо хотын орлогч даргатай уулзлаа

а
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын 375 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Мияаконожо хот нь Улаанбаатартай идэвхтэй харилцаатай, үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Хоёр хотын хүүхэд солилцооны хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэнд талархаж байна. Хүүхдүүд ч гэсэн их сэтгэл өндөр байгаа. Цаашид ч хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ