Д.Дэмбэрэл: ДНБ-ий өсөлтөө бууруулчихаад санаа амар сууж болохгүй

img

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2015 оны төсвийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Байнгын хорооны гишүүд ирэх оны төсвийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Сангийн сайдгүйгээр ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед Сангийн яамны холбогдох ажилтнууд төслийг муу боловсруулсан гэх  ширүүхэн  шүүмжлэлд өртөж байсан хэдий ч гишүүд УИХ, Засгийн газрыг ч буруутгаж байв.

df

Төсвийн төсөлд 2015 оны ДНБ-ий  бодит өсөлтийг 7,1 хувиар тооцсон байна. Үүнд дотроо хөдөө аж ахуйн салбар 9,6 хувиар, үйлдвэрлэлийн салбар 8,5, үйлчилгээ 6 хувиар өснө гэж тус тус тооцжээ. Малын тоо ирэх онд 49 сая толгой хүрч, ургац 452 мянган тонныг хурааж, зэсийн баяжмалаар Оюутолгой өмнөх оны төвшингээс 20-30 мянган тонноор илүү, нүүрсийг гурван сая тонноор илүүгээр тус тус тооцлон гаргажээ. Байнгын хороодын гишүүд төсвийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийнхэнд асуулт тавьж байлаа. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

df

-Өрийн хэмжээг тооцоолон гаргасан уу?

бө

Сангийн дэд сайд н.Пүрэв:

бө

-Бид өрийн жагсаалтыг гишүүдэд албан ёсоор тарааж өгнө. Улсын өрд баталгаа гаргасан өр зээлийн асуудал хамрагддаг. Өрийн үзүүлэлт өндөр гараад байгаа учраас хуулинд өөрчлөлт оруулъя гэдэг санал гаргасан. Төсвийн хуулиндаа оруулахгүйгээр тусдаа хуулийн төсөл барихаар болсон. Чингис бондын өрийн үлдэгдэл өрийн тооцоолол дотор байгаа. Зөвхөн зарцуулалтыг нь тусгаагүй.

бө

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

бө

-Бид төсөл санаачлагачдаас асуухаас илүү өөрсөдтэйгээ ярих хэрэгтэй байна. Төсвөөс гадуур байгаа асуудлуудаа оруулж хэлэлцье. Бодит байдлаар өр зээлийн асуудал хэд болж байна вэ? Төсвийн алдагдлыг хоёр хувьд барих ёстой гээд бүх тооцоогоо хийсэн.  Дагалдуулж өргөн барьсан хоёр хуулиар  5, -7 болно гэж байна. Төсвийн хүрээний  мэдэгдлээ хамтран хэлэлцье. Бид нэг гараараа дэмжиж, нөгөө гараараа эсэргүүцэж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл оруулж ирэхээр буцаагаад байна. Бид хуулийн дагуу гээд өнөөдөр хуулиар баталж байгаа ч өөрсдийгөө хуураад байгаа юм. Хоёр хуулийг дагалдуулаад хэлэлцэх ёстой. Ганц тоо өөрчлөөд төсвийн хуулиар баталж болно. Ингэснээр өөрсдийгөө л хуурсан хэрэг. Сангийн яамныхныг шүүмжлэх хэрэггүй. Яагаад гэвэл бидний хэлсэн дагуу л тэд өөрчлөлт хийж байгаа.

бө

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

бө

-Төсвийн хүрээний мэдэгдлээ хууль зөрчөөд баталчихъя гэхээр Төсвийн тогтвортой байдлын хууль хөндөгдөөд байна. Тэгэхээр намын бүлгүүд хэлэлцүүлгийн явцдаа  зөвшилцөх хэрэгтэй.

бө

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

бө

-ДНБ-ий өсөлтийг нэлээн бууруулжээ. Энэ нь тун харамсалтай юм. Бид жилийн нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийг 10 хувь байсныг 7 хувь болгон гурван хувь бууруулчихаад санаа амар сууж болохгүй. Үүнийг УИХ хэлэлцээд Засгийн газарт анхааруулах хэрэгтэй. Засгийн газар зохион байгуулалт сайтай ажилламаар байна.

бө

Гишүүд ийнхүү  асуулт тавьж, саналаа хэлсний дараагаар 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулсан юм. Санал хураалтаар 2015 оны төсвийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.

өб

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ