Ирэх оны төсвийн төслийг гишүүд шүүмжлэв
2015 оны Улсын төсвийг 11 дүгээр сарын 15 –ны дотор баталсан байх хуультай. Тиймээс ч өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.
өа
Ирэх онд бүсээ чангална, тансаг хэрэглээгээ хумина, эдийн засаг тун хүнд байна гэж төрийн түшээдээс эхлээд эдийн засагчид ч ярьж байгаа. Энэ бүхнээс гадна ирэх оны төсвийн төслийг боловсруулахад төсвөөс гадуурах бонд зээлийн өрийн төлөх хэмжээ нэмэгдсэн нь төсвийн хуулийг боловсруулахад зөрчил үүсгээд байгааг байнгын хорооны гишүүд хэлж байсан юм. Ингээд ирэх оны төсвийн төсөлд гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхъё.
бө
Мөнгөтэй ч хууль зөрчсөнөөс эдийн засаг дампуурсан
бө
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
бө
-Бид одоо мөрдөгдөж байгаа хуулиа чанд сахиж ажилламаар байна. Өнөөдрийн эдийн засгийн хямралыг бий болгосон зүйл чинь хууль зөрчиж явснаас болсон. Хэрвээ анхнаасаа төсвийн сахилга батыг сайн баримтлаад Монгол Улсынхаа төсвийн бодлогыг сахисан бол өнөөдрийн эдийн засгийн хямралд орохгүй. Энгийн боловч үнэн үг. Ийм байдалд орсны дараагаар өнөөдрийн байдалд нийцүүлж асуудлыг шийдэж өгөөч гэж байгаа нь үндсээрээ зарчимгүй. Төсвийн бодлогын алдагдал нь ДНБ-ний гурван хувьд хүрэх юм бол улаан гэрэл асч байна гэсэн үг. Түүнээс бус 1,5 тэрбум төгрөгийн Чингис бондыг аваад Монгол Улс өсвөл өсөхөөр байсан. Эдийн засаг онол, дүрэм, хуулийг зөрчиж явснаас өнөөдөр Монгол Улсын эдийн засаг дампуурсан. Мөнгө байсан боловч үр дүн нь алга. Ирэх жил эдийн засаг бүүр хүндэрнэ. Энэ хямралыг ард иргэд халааснаасаа төлнө. Бизнес эрхэлж байгаа компаниуд дампуурна. Тийм учраас бид өнөөдөр хуулиндаа нийцүүлж, төсвөө батламаар байна. 2015 онд Монгол Улс 1,2 тэрбум ам.долларын зээлийн өрийн төлбөр хийгдэнэ. Өөрөөр хэлбэл 2014 оныхоос даруй дөрөв дахин их зээлийн төлбөр хийнэ.
бө
Эрх баригчид хоног өнгөрөөсөн байдлаар хандаж байна
бө
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:
бө
-Энэ хэлэлцээд байгаа төсвийн төслийг үндэслэлтэй гэж хэлэхэд хэцүү байна. Төсөв дандаа тасраад байгаа. Ийм нөхцөлд хүргэсэн нь УИХ, ялангуяа эрх баригч хүчин. 2013 оны улсын төсвийг байхад “яах вэ, үүгээр нь батлаад он гарангуут хоёр сард багтаагаад төсвийн тодотгол хийнэ гэж Д.Эрдэнэбат дарга хэлж байсан. Хоёр сар нь болоход дөрөвдүгээр сард засварлана гэж байлаа. Сүүлдээ наймдугаар сард ажлын хэсэг байгуулж, шуугиан болж байлаа. Өнөөдөр эрх баригчид “яах вэ, дараа нь янзалъя” гэж өөрсдийгөө хуурч, хоног өнгөрөөсөн арга барилаар хандаж байна. Улс орноо худалдъя гэсэн философиор боловсруулсан төсөв оруулж ирснийг Төсвийн байнгын хорооны дарга өөрчлүүлсэн байна. Өнөөдөр улс орны эдийн засгийг хар л даа. Бүх зүйл хаагдаад байна. Юун хөгжил вэ, дотоод, гадаад эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангаж ажиллах чинь чухал байна. Төлбөрийн балансынхаа дарамтыг яаж шийдэх гээд байгаа юм.
бө
"Зальтай" заалтууд орсон байна
бө
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
бө
-Төсвийг уншлаа. Зальтай байрын заалтууд орсон байна. Нэрлэсэн үнэ, өнөөгийн үнэ гэхэд л зөрөөтэй байна. Улсын өр гэхэд хоёр янз байна шүү.
бө
Нийгмийн хүрээний, ажлын байрны, үйлдвэрлэлийн, халамжийн бодлогууд уялдахгүй байгаа. Уялдааг хангаж ажиллах шаардлагатай байна. Ажлын хэсэг гаргаад ярихгүй бол ямар ч бодлогын уялдаагүй болох нь. Төсвийн бодлого хоорондоо уялдаж байж хэрэгжинэ.
бө
Бид өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй
бө
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
бө
-Өнөөдөр гоё сайхан зүйл яриад хэрэггүй. Төсвийн алдагдал таван хувьд хүрсэн. Долоон хувь руу орох нөхцөлд хоёр байна гээд яриад сууж болохгүй. Амьдрал дээр өөр байгаа.
бө
Өрийн хуулийг өргөн бариад хэлэлцэхгүй байна. Хэлэлцэж байгаа асуудал дээр бодлогын ямар өөрчлөлт хийх вэ гэдгээ бид ярихгүй байгаа. Энэ нь УИХ-ын буруу. Төсвийг дагалдуулж оруулж ирсэн хоёр хуулийг хэлэлцэх хэрэгтэй. Бид өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ