
МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Дэмбэрэлд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. Түүнд холбогдох материалыг Тагнуулыг ерөнхий газраас Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлсэн байна. Н.Дэмбэрэлд Эрүүгийн хуулийн 233 буюу хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Эрүүгийн хуулийн 233.1-д заасан хэргийг үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-3 хүртэл хугацаагаар баривчлах, 233.2-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг юм.
э
МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Дэмбэрэл нь ажилтнуудтайгаа хамтран АН-ын МАХН-тай байгуулсан гэрээний "нууц хавсралт" гэх хуурамч бичиг баримт үйлдснийг Тагнуулын байгууллагаас тогтоогоод байгаа юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ