Сү.Батболд Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

img

МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгээс санаачлагаар “ Иргэдийн цаг” хэмээх аяныг  өрнүүлсэн.  Ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсох, ахуй амьдралтай танилцах, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодитой мэдээлэлээр хангах, тэдний санал бодлыг сонсч үйл ажиллагаандаа тусгах зорилго юм.

өа

Аяны үйл ажиллагаа энэ сарын 13-наас Дорноговь, Говьсүмбэр аймгаас эхэлсэн байна. Харин нийслэлд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэдийн саналыг сонсч эхэлжээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд  гурван багт хуваагдан, Сүхбаатар дүүрэгт ажилласан байна.

df

Сү.Батболд гишүүнээр ахлуулсан багийнхан Сүхбаатар дүүргийн таван хороонд ажиллаж иргэд, оюутан залуус, худалдаа эрхлэгчидтэй уулзжээ. Тэд тус  дүүргийн дөрөвдүгээр дэлгүүрийн хойд талд 22  дугаар байрны иргэдтэй уулзжээ.  Энэ хавийн байрууд Улаанбаатарын дахин төлөвлөлтөд орсон хэдий ч одоо хүртэл хэрхэн яаж шийдэгдэх гэж байгаа нь тодорхойгүй байгаа тухай учирласан байна. Сү.Батболд гишүүн  Сүхбаатар дүүргийн  зургадугаар хорооны иргэдтэй уулзалт хийсний дараа оюутнуудтай уулзжээ. Оюутнуудын хувьд аав, ээжийнх нь цалин нэмэгддэггүй хэрнээ сургалтын төлбөр өсөөд байдаг, сургалтын төлбөр өссөн байгаа хэрнээ сургалтын чанарт ахиц гардаггүй гаж тогтолцоо байгааг дурдсан байна.

df

Гишүүдийг “Жоби” барилгын дэлгүүрийн хойд талд байрлах 10 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийжээ. Тус дүүргийн  сул талбайд барилга  ихээр баригдаж байгаа нь иргэдийн тав тухыг алдагдуулж байгаа иргэд бухимдалтай байгаагаа дуулгажээ. Энэ удаагийн “Иргэдийн цаг”-ийн уулзалтаас   хэрэглээний үнийн өсөлт, эдийн засгийн хямрал зэргээс  иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, бухимдал их байгаа нь харагджээ.

df

Э.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
za bolioroi. uursduu sain duraaraa hurch ireed heden uvuu eme nar tsugluulad l zogsoo zaigui zasgiin gazriig muulsan shu dee.... odoo bur hudlaa yarij neeh ih uulzalt hiisen dur esgej gene.
2014-10-30
зочин:
овоош дээ ардчилсан намын наад арга барил чинь их зөв арга байгаа юм даа
2014-10-29
мглд:
ичээнээсээ гарах цаг болсон гээ юм биздээ хувь хун нь луйварчид болохоос нам гэдэг еер зуйл. бузартчихаад байна хайран
2014-10-29
доржоо:
сү овогт батболд ямар нүүрээрээ ард түмний өөдөөс эгц харах гэж явна вэ. тэр засагийн газрын тэргүүн байх хугацаандаа олон будлиан тарьж ард түмнийг хууран мэхэлсэн. оюутолгойн алдаатай гэрээг тэр эхлүүлж гадныхан манай оюутолгойгг бүрэн эзэмших эрхийг тэр өгсөн. монголчууд бид оюутолгойгоос ашиг олоогүй харин энэ нөхөр хагартлаа баяжсан. чингис зочид буудлыг хэрхэн дээрэмдэн хувьдаа авсаныг ард түмэн мартаагүй байгаа. оюутолгойг барьцаалж 250 сая тавантолгойг хужаад барьцаалж 350 сая ам доллор авч өнөөдөр энэ хоёр уурхай гадны мэдэлд байна. иргэн бүрд сая төг өгнө гээд өнөөдөр өгсөн билүү. тавантолгойн хувьцаа өгнө гээд өглүү, орон сууцны 6 хувийн хүүтэй зээл олгоно гээд олгол уу, энэ нөхөр уг нь ард түмний шүүхээр яллагдах ёстой. гэтэл монголд тийм шүүх нь байхгүй худалдагдсан улс төрчдийн хармааны шүүх байдаг учир ийм нохдууд салхи үнэрлэн сийрэг алхаж явна. энэ бол ард түмэн биднийг хулхидсан луйварчин. коммунистууд бол энэ хүнийг өөдөө гэх байх харин ухаалаг ард, түүнийг аргалаараа шидэн хөөх нь мэдээж. ухаангүй ноён ургашгүй ард гэж бид л юм даа.
2014-10-29
жамц :
комнистууд ард түмэны тархи угаах хорон муу явуулга хийж ард түмэны сэтгэлыг хоёрдуулан засагын ажилыг мушган гуйвуулаж хоролж яваа биз
2014-10-29
жамц :
комнистууд ард түмэны тархи угаах хорон муу явуулга хийж ард түмэны сэтгэлыг хоёрдуулан засагын ажилыг мушган гуйвуулаж хоролж яваа биз
2014-10-29